Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/04/24-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Нарангэрэл: Уушги орлуулагч ECMO аппарат хоёрыг авах хөрөнгө нь шийдэгдсэн

Г.Өлзийхутаг, iKon.mn
2020 оны 4 сарын 24
iKon.MN
Зураг зураг
http://iransect.ir/

Эрүүл мэндийн яамны хэвлэлийн хурлын үеэр ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл “АНУ-ын Харвард, Массачусеттсийн их сургуулийн эрдэмтдийн судалгаагаар коронавирус нь хүний хамрын хөндийн шүүрлээс уушгины эс болон гэдэсний шимэгдүүлэх эсүүдийг бай болгож, вирусээ довтолгодог гэж дүгнэжээ.

Энэхүү судалгаа нь COVID-19 халдварын эсрэг эм гаргаж авахад үр дүнтэй болсон гэж тэд үзсэн байна" гэдгийг онцолж байв.

Мөн тэрбээр "Манай улсад амьсгалын аппаратын хүртээмж хангалттай байгаа. Тухайлбал, улсын хэмжээнд нийт 425 амьсгалын аппарат ажиллаж байна. Шинээр 72 аппарат авсан. Дэлхийн банкны шугамаар дахиад 430 орчим аппарат авна. 

Түүнээс гадна хоёр ECMO аппарат авах хөрөнгө мөнгө нь шийдэгдсэн байна" хэмээн сэтгүүлчийн асуултад хариулав.

Уушгины хатгаа өвчний хүндрэлийн улмаас өвчтөн амьсгалын аппаратанд орсон хэдий ч үр дүнгүй байгаа тохиолдолд ECMO буюу уушги орлуулагч аппаратыг ашиглавал уушги хатуурахгүй, сэргэх боломжтой болдог аж.

Видео:

https://www.facebook.com/iKonNews/videos/3725929500810525/

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.