Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/04/23-НД НИЙТЛЭГДСЭН

"Аспирин, Ибупрофен зэрэг эм нь COVID-19-ийн өвчтөнд сөрөг нөлөө үзүүлэхгүйг судалгаа харуулж байна"

Г.Өлзийхутаг, iKon.mn
2020 оны 4 сарын 23
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Эрүүл мэндийн яамны өнөөдрийн хэвлэлийн хурлын үеэр ДЭМБ-ын ажилтан О.Ариунтуяа "Аспирин, Ибупрофен зэрэг үрэвслийн бус эмийн хэрэглээ нь COVID-19-ийн өвчтөнүүдэд сөрөг нөлөө үзүүлэхгүй болохыг 73 судалгааны дүн харуулж байна" гэдгийг онцлов.

Мөн тэрбээр "Өвчлөл АНУ-д гурван хувиар, Итали, Герман, Францад нэг хувиар, Турк улсад 50 хувиар нэмэгджээ. 

Харин манай бүс нутгийн 22 улсад халдвар бүртгэгдсэн бөгөөд Япон, Сингапурт халдварын тохиолдол өссөн хэвээр байна.

Баруун Европт буурах, тогтворжих хандлага байгаа бол Африк, Зүүн Европ, Өмнөд Америкийн нутагт тохиолдлын тоо өсөх хандлага байгаа нь анхаарал татаж байна. Мөн өвчлөл эрт бүртгэгдсэн орнуудад халдварын 2,3 дугаар давлагаа явагдаж байна.

ДЭМБ-аас нотолгоонд суурилсан зөвлөгөөг өгсөөр байна. Үүнд, тохиолдлыг эрт илрүүлэх, тусгаарлах, шинжилгээ хийх, эмчлэх, хавьтлуудыг тодорхойлох, олон нийтэд үнэн зөв мэдээлэл өгөх гэсэн үндсэн зургаан арга багтаж байна.

Эдгээрийг хэрэгжүүлж чадаагүй орнуудад тохиолдлын тоо өссөөр, эндэгдэл гарсаар байх болно.

ДЭМБ-ын ерөнхий захирал өчигдөр хийсэн хэвлэлийн хурлын үеэр корона вирусийн цар тахал дэлхий даяар удаан хугацаанд үргэлжлэх төлөвтэй байгаа талаар анхааруулсан.

Мөн ДЭМБ-ын Номхон, далайн баруун бүсийн захирал ч бид ирээдүйд амьдралын шинэ хэв маягт зохицож, бэлдэх шаардлага тулгарч байгааг хэлсэн.

Энэ хэцүү цаг үед халдварын тархалтын зогсооход бидний амьдралын хэв маяг, эрүүл мэндийн хандлага зэрэг цар тахалтай хамт өөрчлөгдөж, тууштай цааш үргэлжлүүлэх хэрэгтэй болж байна.

Вакцин, үр дүнтэй эм гартал энэ үйл явц нь бидний ирээдүйн хэвийн амьдрал байх болно.

Энэ нь иргэн хүний хувьд, өөрийгөө болон гэр бүлээ хамгаалах хариуцлагыг ухамсарлан гараа сайн угаах, олон нийтийн газар аюулгүйн зай барих арга хэмжээг биелүүлэх гэсэн үг.

Хувийн салбарын хувьд, ажиллах шинэ арга барилыг нэвтрүүлэх, гэрээсээ ажиллах зэрэг байдлаар халдвар тархах эрсдлээс сэргийлэх хэрэгтэй болж байна.

Төрийн байгууллагуудын хувьд, гарч болох хамгийн хүнд нөхцөл байдалд бэлдэж, өргөн цар хүрээтэй тархсан үед улс орны өнцөг булан бүрээс тохиолдлын илрүүлэх, эрүүл мэндийн тогтолцоонд бэлдэж, шинэ зохицуулалт хийх шаардлага тулгарч байна.

Төрийн байгууллагын гүйцэтгэх чухал нэг үүрэг нь нийгмийн болон эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сэргээх хадгалах явдал юм.

Мөн ДЭМБ-аас COVID-19 халдварын нас баралтыг ангилах, гэрчлэх олон улсын удирдамжийг шинээр гаргасан" гэв.

Видео:

https://www.facebook.com/iKonNews/videos/304563553884631/

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.