Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/04/23-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Нарангэрэл: Одоогоор 472 амьсгалын аппарат ажиллаж байна. Дахиад 426-г шинээр авна

Г.Өлзийхутаг, iKon.mn
2020 оны 4 сарын 23
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Эрүүл мэндийн яамны ээлжит хэвлэлийн хурлын дараа ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү, ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл нар сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

- Өвчтөнүүдийн биеийн байдал ямар байгаа вэ?

Д.Нямхүү: ХӨСҮТ-д эмчлүүлж байгаа хүмүүсийн биеийн байдал тогтвортой сайн байгаагаас гадна эмчилгээний арга барил зөв байна. Өглөө бүр бид тусгаарлагдан өвчтөнөө хянаж байгаа эмч нартайгаа онлайн хурал хийж мэдээлэл солилцдог.

Энэ үеэр эмч нар өчигдөр болж өнгөрсөн бүх эмчилгээний талаар болоод өвчтөнүүдийнхээ тухай мэдээлдэг. Бид өвчтөнүүдээ бүх талаас нь анхаарч байна.

Эмчилгээнээс гадна сэтгэл санааны байдал маш чухал. Эмч өвчтөн хоёр нэг хүн шиг холбоо харилцаан дээр үндэслэж эмчилгээний үр дүн бий болдог.

Эмчилгээний үр дүнгийн 50 хувийг сэтгэл санааны байдал эзэлдэг гэж ярьдаг. Энэ бол зөвхөн яриа биш, шинжлэх ухаан юм. Тиймээс манайхан өвчтөнүүдийнхээ сэтгэл санааны байдалд илүү анхаарч байна.

-Дархан, Сэлэнгэд тусгаарлагдсан хүмүүсийн шинжилгээний хариу гарсан уу?

Д.Нямхүү: Дархан, Сэлэнгэд тусгаарлагдсан 26 хүний шинжилгээнд коронавирус илрээгүй.

Нэг зүйлийг нэмж хэлэхэд, Эрүүл мэндийн яамны энэхүү ээлжит мэдээлэл нь зөв зохион байгуулалт болж байгааг дэлхий хүлээн зөвшөөрсөн. Дэлхийн зарим орон тодорхой мэдээлэл өгөхгүй байгаатай холбоотойгоор иргэд нь бужигнах, сандралдаж байгаа аж.

Тиймээс манай улсын энэхүү албан ёсны мэдээлэл нь иргэдээ тайван, тогтвортой байлгах тал дээр зөв зохион байгуулалт болсныг гаднын орнууд бичиж байна.

-Амьсгалын аппаратын хүрэлцээ хэр байгаа бол?

Д.Нарангэрэл: Амьсгалын аппаратын хувьд, 472 аппарат ажиллаж байна. Дээр нь бид 72 аппаратыг шинээр авсан. Дахиад ч 426 амьсгалын аппарат шинээр авна.

Видео:

https://www.facebook.com/iKonNews/videos/304563553884631/

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.