Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/04/20-НД НИЙТЛЭГДСЭН

Тажикистаны ерөнхийлөгчийн хүү парламентын спикер боллоо

Р.Төмөр, ikon.mn
2020 оны 4 сарын 20
iKon.MN
Зураг зураг
Тажикистаны ерөнхийлөгч Эмомали Рахмон хүү Рустамын хамт

Тажикистаны ерөнхийлөгч Эмомали Рахмоны ууган хүү өнгөрсөн Баасан гарагт парламентын спикер болжээ.

Шинэ албан тушаалд парламентын дээд танхимын гишүүдийн 100 хувийн саналаар томилогдсон 32 настай Рустам Эмомали нь давхар нийслэл Душанбе хотын захирагчаар ажилладаг юм.

Тажикистаны үндсэн хуульд зааснаар ерөнхийлөгчийг нас барах, үүргээ гүйцэтгэх боломжгүй болсон тохиолдолд парламентын спикер эрх мэдлийг нь бүрэн шилжүүлж авдаг ажээ.

Одоо 67 настай Эмомали Рахмон ЗХУ-ыг задарсны дараа 1994 оноос хойш Тажикистан улсыг тасралтгүй удирдаж байгаа юм.

Улсынхаа хоёрдугаар хүнээр хүүгээ томилсноор Рахмоны гэр бүл угсаа залгамжлан Тажикистаныг удирдах нөхцөл бүрдэж байна.

Тус улсын ерөнхийлөгчийн сонгууль энэ оны арваннэгдүгээр сард болох юм. Рахмоны охин Озода Рахмон парламентын гишүүнээр энэ оны гуравдугаар сарыг хүртэл ажилласан бөгөөд одоо ерөнхийлөгчийн тамгын газрын даргаар ажилладаг.

Түүний нөхөр улсынхаа төв банкны дээрээсээ хоёр дахь албан тушаалд ажилладаг юм. Харин Рахмоны бусад долоон хүүхэд нь төрийн өндөр албан тушаал хашдаггүй ажээ.

 

Эх сурвалж: Reuters