Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/04/20-НД НИЙТЛЭГДСЭН

Эрүүл мэндийн яамнаас мэдээлж байна /2020.04.20/

Г.Өлзийхутаг, iKon.mn
2020 оны 4 сарын 20
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Эрүүл мэндийн яамнаас COVID-19 халдварын цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна.

ШУУД ҮЗЭХ: /2020.04.20/

https://www.facebook.com/iKonNews/videos/512342862980886/

COVID-19 халдвар дэлхийн 213 улс, орон бүс нутгийг хамарч,тус өвчнөөр нийт 2.4 сая хүн өвчилжээ. Мөн өвчний улмаас дэлхий дахинд нийт 1.6 сая хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа аж.

"Хавдартай 35 хүнээс шинжилгээ авахад коронавирус илрээгүй" 

ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл “Сүүлийн үед ОХУ-д халдвар нэлээд нэмэгдэж анхаарал татаж байна. Тус улсад 24 цагийн дотор 6,000 гаруй шинэ тохиолдол бүртгэгдэж, 41 хүн нас баржээ.

Тохиолдол нэмэгдэж байсан нас баралтын тоо харьцангуй бага байсан ч сүүлийн хоногт нас баралт нэмэгдсэн байна.

Тус улсад халдвар авсан хүмүүсийн 60 гаруй хувь нь хөнгөн хэлбэрээр өвчилж байгаа бөгөөд 45 хүртэлх насны хүмүүс байгаа аж.

ОХУ олон хүнийг шинжилгээнд хамруулж, хөнгөн балархай хэлбэрийг эрт илрүүлж байгаа учраас өвчлөлийн тоо нэмэгдэж байгаа бөгөөд өвчтөнүүдийг хяналтдаа авч чадаж байна гэсэн дүгнэлтийг мэргэжилтнүүд хийсэн байна.

Мөн эмч, эмнэлгийн ажилчдын 25 мянган хувийн хамгаалах үйлдвэрлэхээр нэлээн хэдхэн үйлдвэрийн зориулалтыг өөрчилсөн ч хүрэлцэхгүй байгаа учир нэг сая хувцсыг БНХАУ-аас авахаар гэрээ байгуулж эхний 300 мянган хувцас авч буй аж" гэв.

Мөн тэрбээр "Манай улсын хувьд ажиглалтад 1,229 хүн байгаа бөгөөд дөрвөн хүн ажиглалтад гарсан бол дахин дөрвөн хүн ажиглалтад нэмэгдсэн байна. Ажиглалтад байгаа хавдартай долоон хүнд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлсэн.

Энэ хугацаанд бид мөн хавдартай 35 хүнд коронавирус илрүүлэх шинжилгээ хийсэн. Учир нь хавдартай хүмүүс COVID-19 халдварын маш өндөр эрсдэлтэй бүлэгт хамаарч буй. Тиймээс тэдгээр хүмүүсээс түүвэрлэн коронавирус илрүүлэх шинжилгээ хийхэд хариу сөрөг гарч, коронавирус илрээгүй" гэдгийг нэмж хэллээ.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.