Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/04/19-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Нарангэрэл: Бага насны хүүхдийг гадаа тоглуулахгүй байхыг хүсье

А.Төгөлдөр, iKon.mn
2020 оны 4 сарын 19
iKon.MN
Зураг зураг
mpa.mn

Эрүүл Мэндийн Яамнаас коронавирусийн дэгдэлттэй холбоотой мэдээлэл хийж байна. 

ШУУД ҮЗЭХ: 

https://www.facebook.com/www.mohs.mn/videos/2575247449403471/

Эрүүл мэндийн яамны Нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн дарга Д.Нарангэрэл "Өчигдрийн мэдээллээс хойш дэлхийн 213 оронд COVID 19-ийн улмаас 2,330,967 өвчилж, 160,765 хүн нас барж, 596,537 хүн эдгэрч эмнэлгээс гарсан байна. 

COVID 19-ийн улмаас дэлхий даяар 1.5 сая хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. 

Өвчлөлийн хувьд АНУ, Итали, Иран, Испани, Герман, Франц, Турк улсуудад голомтлон тархаж байна. 

ОХУ-д сүүлийн 24 цагт 1,785 тохиолдол бүртгэгдэж нийт өвчилсөн хүний тоо 36,793, нас барсан 113 тохиолдол байна.  Тус улсад өвчлөлийн гол цөм нь Москва хот болоод байна. 

Москва хотод 2,649 шинэ тохиолдол бүртгэгдсэн. Үүний 50 гаруй хувь нь 49 хүртэл насны хүмүүс байна. Өвчлөл  дөрөвдүгээр сарын 22-ноос эхлээд зөвшөөрөлгүй бол метронд суулгахгүй байхаар болжээ. 

Эрхүү мужид 57 тохиолдол бүртгэгдсэн. Мөн Буриад улсад 2002 хүнд халвар тарсан байх магадлалтай гэж үзсэн байна. Эрхүү мужийн эмнэлэгт 15 хүртэл насны 10 хүүхэд байгаагийн хамгийн бага нь долоон сартай хүүхэд байна. Энэ нь бага насны хүүхэд өвчилсөн дөрөв дэх тохиолдол юм.

Эрхүү, Буриадад яагаад бага насны хүүхэд өвчлөөд байгааг цаг агаар дулаарч байгаагаас эцэг эхчүүд хүүхдээ гадуур дагуулж явж, балархай хэлбэрийн нян тээгч буюу шинж тэмдэггүй нян тээгчээс өвчлөл авч байна гэж үзэж байгаа. 

Нөхцөл байдалтай холбогдуулан ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин зарлиг гаргаад визийн хугацаа дуусч байгаа гадаад иргэдийн визийн зургаадугаар сарын 15-н хүртэл сунгах шийдвэр гаргасан. 

Манай улсын хувьд ажиглалтад 1,227 байна. Өчигдрийн хувьд 226 гарсан ажиглалтаас гарч, гэрийн ажиглалтад шилжсэн. Нийт ажиглалтын байруудад дөрвөн их эмч, 27 дадлагжигч эмч ажиллаж байна.

Иргэдийг сайтар сонор сэрэмжтэй байж, ЭМЯ-наас өгч буй зөвлөмжийг биелүүлэн, бага насны хүүхдээ дагуулж явахгүй, гадаа тоглуулахгүй байхыг хүсье" гэв. 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.