Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/04/19-НД НИЙТЛЭГДСЭН

Умард Солонгосын эрх баригчид тус улсад коронавирусийн халдварын анхны тохиолдол илэрсэн тухай ярьжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2020 оны 4 сарын 19
iKon.MN
Зураг зураг

Өөрийн иргэдэд зориулсан бүх нийтийн сонсголын үеэр Умард Солонгосын эрх баригчид тус улсад шинэ коронавирусийн анхны халдвар гуравдугаар сарын сүүлээр илэрсэн тухай ярьсныг эх сурвалжууд олж мэдээлжээ.

Одоогоор тус улс халдварын ганц ч тохиолдол илрээгүй гэсэн мэдээллийг Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагад өгсөөр байгаа юм. 

Нийслэл Пёньян хот болон хоёр мужид халдварын тохиолдлууд илэрсэн тухай иргэдэд мэдээлсэн ч тоог нь хэлээгүй тухай Умард Солонгос дахь хоёр эх сурвалж Radio Free Asia агентлаг мэдээлжээ.

Пёньяны дэглэм дэлхий даяар Covid-19 өвчний тархалт намжих хүртэл хил хязгаараа бүрэн хаах шийдвэр гаргаад байна.

Тус улсад оршин сууж буй бүх гадаадын иргэдийг олон нийтээс тусгаарлан хатуу хяналтад байлгаж, дотоодод вирус тарахаас сэргийлж байгаа тухай Солонгосын мэдээллийн төв агентлаг KCNA Бямба гарагт мэдээлжээ. 

Ингэхдээ халдвар илэрсэн тухай огт дурдаагүй байна.

 

Эх сурвалж: Kyodo News