Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/04/17-НД НИЙТЛЭГДСЭН

Баян-Өлгий аймагтай хиллэдэг ОХУ-ын Алтай мужид коронавирусийн халдвар бүртгэгдлээ

А.Намуун, iKon.mn
2020 оны 4 сарын 17
iKon.MN

Эрүүл мэндийн яамнаас COVID-19 халдварын цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна.

ШУУД ҮЗЭХ: /2020.04.17/

https://www.facebook.com/iKonNews/videos/163837231556333/

Эрүүл мэндийн яамны Нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн дарга Д.Нарангэрэл "Сүүлийн 24 цагийн байдлаар 213 орон, бүс нутагт 2,182,000 хүн тус өвчнөөр өвчилж, 547,094 хүн  эмнэлгээс гарсан. Харин 1.4 сая хүн эмнэлэгт коронавирусийн улмаас хэвтэн эмчлүүж байна.

Өнгөрсөн хоногт Баян-Өлгий аймагтай хиллэдэг ОХУ-ын Алтай мужид коронавирусийн хоёр тохиолдол бүртгэгдлээ. Өмнө нь Алтай мужид коронавирусийн тохиолдол бүртгэгдээгүй байсан юм. ОХУ-ын бүх мужид өвчлөл бүртгэгдсэн.

Мөн тус улс Москва, Санкт-Петербургээс ирж байгаа өөрсдийн үндсэн зорчигч иргэдээ бусад муж нь 14 хоног тусгаарлах шийдвэрийг өчигдөр орой гаргасан. Москва хотын захирагч коронавирусийн дэгдэлтийн үед эмч нарыг ажилдаа ирж очиход үнэгүй таксигаар үйлчлэх, зочид буудалд үнэгүй байрлуулах шийдвэр гаргасан.

Сингапур оронд сүүлийн 24 цагийн дотор хамгийн их өвчлөл бүртгэгдсэн ба 728 тохиолдол бүртгэгдсэн. Өвчин сүүлийн үед ингэж хүчтэй тархаж буй шалтгаан нь гадаадаас ирсэн хүмүүс гэрийн хөл хорионы дэглэмээ зөрчиж гадуур их явсантай холбоотой гэж үзэж байна.

Харвардын эрдэмтдийн хийсэн судалгаагаар үр дүнтэй вакцин, эмчилгээ гартал хүмүүс зай барих дэглэмийг баримтлах хэрэгтэй бөгөөд 2022 он хүртэл хэрэгжүүлэх шаардлагатай гэдгийг хэлсэн. 

Манай улсын хувьд 1,642 хүн тусгаарлалтад байна. Түүнчлэн ДЭМБ-аас хөл хориог үе шаттайгаар цуцлахыг анхаарууллаа" гэв.