Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/04/16-НД НИЙТЛЭГДСЭН

"Тээврийн хэрэгслийг тэгш, сондгойгоор хязгаарлах тухай асуудал одоогоор шийдэгдээгүй байна"

ikon.mn
2020 оны 4 сарын 16
iKon.MN
Зураг зураг

Улсын онцгой комиссын Шуурхай штабаас мэдээлэл өгч байна.

/2020.04.16/

ШУУД ҮЗЭХ:

https://www.facebook.com/588990477781350/videos/668994353901531/

Энэ үеэр ЦЕГ-ын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны дарга, цагдаагийн хурандаа Ж.Амгалан мэдээлэл өглөө. Тэрбээр:

Гамшгаас хамгаалах тухай хууль хэрэгжиж байгаа үед иргэний хүлээх үүрэг тодорхой байгаа. Уг хуулийн 37.2-д Гамшгаас хамгаалах хууль тогтоомж, эрх бүхий албан байгууллагаас гаргасан тогтоол шийдвэрийг дагаж биелүүлэх тухай заасан байдаг. Тиймээс шийдвэрийг зөрчвөл Зөрчлийн хуульд зааснаар иргэнийг 150 нэгж буюу 150,000 төгрөгөөр торгох зохицуулалттай. Торгуулийн арга хэмжээг цагдаа, олон нийтийн цагдаа, мэргэжлийн хяналт, онцгой байдлын албан тушаалтнууд авах эрхтэй. 

Тусгаарлалтын байрнаас гарч байгаа иргэдийг шилжүүлэх журам өнөөдөр нарийвчлагдан гарна. Тухайлбал, тусгаарлах байрнаас монгол гэрт очвол өөрийгөө яаж тусгаарлах вэ, нэг өрөө байранд очвол яах вэ гэх мэтчилэн мэргэжлийн хяналт, эрүүл мэнд, онцгой байдлын байгууллага хамтран гаргаж байгаа.

Тусгаарлалтын байрнаас гарсан 13 иргэн эрэн сурвалжлагдаж байна хэмээн хэвлэлээр мэдээлж байгаа нь үндэслэлгүй мэдээлэл. Иргэдийн бүртгэл бүгд байгаа. Баян-Өлгий аймагт хоёр, Завханд нэг, Улаанбаатарт хоёр иргэн бичсэн хаягаасаа өөр газар очсон тохиолдол гарсан.

Тиймээс бид цаашид тусгаарлалтаас гарахаас 2 хоногийн өмнө хаягийн бүртгэлийг аваад хаягаар нь очиж тодруулга хийх ба 48 цагийн өмнө аймаг, орон нутгийн Онцгой комисст нь нэрсийг урьдчилан явуулах замаар хянана. 

Тусгаарлалтаас гарсан иргэдийн дэглэм, хяналт сайн байгаа. Үүнд иргэдийн оролцоо ч мөн чухал.