Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/04/16-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Нарангэрэл: Эрээнээс иргэдээ татаж авах ажил тодорхойгүй хугацаагаар хойшилсон

Б.Даваабазар, iKon.mn
2020 оны 4 сарын 16
iKon.MN
Зураг зураг
гэрэл зургийг MPA.mn

Эрүүл мэндийн яамнаас хийсэн ээлжит мэдээллийн үеэр Эрээнээс ирэх 50 орчим хүмүүсийн талаар болон бусад асуудлаар Эрүүл мэндийн яамны Нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн дарга Д.Нарангэрэл сэтгүүлчдийн асуултад хариуллаа. 

Тэрбээр "Эрээнээс ирэх хүмүүс тодорхойгүй хугацаагаар хойшилсон тухайн үед нь мэдээллийг хэлнэ. Мөн ДЭМБ-аас COVID-19-той холбоотойгоор бэлэн байдалд хариу өгөх арга хэмжээгээр нь дэлхийн бүх орныг таван ангилалд хуваасан. Монгол Улс гуравдахь буюу дундаж ангилалд нь багтаж байна. 

ЭМЯ нэгдүгээр сарын 3-наас буюу COVID-19 гарсан цагаас эхлэн долоо хоногийн дотор оношлууртай болсон. Оношлууртай болсон цагаас эхлээд шинжилгээ авч шинэ коронавирус илрүүлсэн. Нийт 5,000 гаруй хүнийг шинжилгээнд хамруулснаас 31 хүнд коронавирус эерэг гараад байна.

Дархлаа нь хүний биед өвчин туссанаар, вакцин хийлгэснээр, байгалиасаа гэсэн гурван хэлбэрээр тогтдог. Мөн ийнхүү тогтох хугацаанууд нь ч өөр өөр байдаг. 

Коронавирусийн хувьд хэдий хугацаанд дархлаа тогтдог болохыг тогтоогоогүй байгаа" гэв. 

ВИДЕО:        

https://www.facebook.com/iKonNews/videos/528389781177302/

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.