Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/04/16-НД НИЙТЛЭГДСЭН

УИХ-ын гишүүд, Ерөнхий сайдын зүүсэн Air doctor, Virus shut out КОВИД-19-с сэргийлж чадахгүй гэлээ

Б.Ану
2020 оны 4 сарын 16
iKon.MN

УИХ-ын ээлжит чуулган эхлэхэд УИХ-ын гишүүдийн энгэртээ зүүсэн зүүлтийг уншигч та бүхэн анзаарсан уу?

Энэ бол элдэв төрлийн вирус, бактерийн эсрэг өөрийгөө хамгаалах Virus shut out гэх энгэрийн зүүлт юм. Мөн үүний өөр нэгэн төрөл нь Air doctor. Ерөнхий сайд, Хотын дарга, Эрүүл мэндийн сайд асан, вирус судлаач П.Нямдаваа нар энэхүү зүүлтийг зүүсэн байсныг та бүхэн анзаарсан байх. 

Хамгаалах карт зүүсэн УИХ-ын гишүүд: (УИХ-ын гишүүдийн зургийг карт зарж буй фэйсбүүк хаягнаас ашиглав)

Ерөнхий сайд:

 

Хотын дарга:

 

Эрүүл мэндийн сайд асан, вирус судлаач П.Нямдаваа:

 

Үнэхээр эдгээр зүүлтийг зүүчихвэл маск ч зүүх шаардлагагүй элдэв вирусээс өөрийгөө хамгаалж чадах уу?

Тэгвэл энэ талаар "Оном" сангийн үүсгэн байгуулагч Д.Наранбаатар ээлжит мэдээлэлдээ хөндсөн нь анхаарал татаад байна. 

Д.Наранбаатарын хэлж буйгаар дээрх зүүлтүүдийг вирусээс хамгаалах шинжлэх ухааны ямар ч үндэслэлгүй бөгөөд луйвар гэдгийг онцолж зарим нотолгоог олон нийтэд танилцуулжээ.

Түүний мэдээллийг бүрэн эхээр нь үзэх:

https://www.facebook.com/onomsan/videos/331188604538329/

Хамгийн гол нь уншигч та бүхэн худалдан авч буй бүтээгдэхүүн ялангуяа эрүүл мэндийн бүтээгдэхүүний найрлага, үйлчлэл, судалгаа, олон улсын туршлага зэргийг өөрсдөө судалж байж сонгох хэрэгтэйг анхаарна уу.

Мөн дээрх зүүлтнүүд үнэхээр вирус, бактераас хамгаалах чадвартай бол Дэлхийн эрүүл мэндийн байгууллага олон нийтэд яагаад зөвлөхгүй байна вэ гэдгийг анхаарах хэрэгтэй юм.