Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/04/15-НД НИЙТЛЭГДСЭН

"Сурагчдын теле хичээлд хамрагдалт 66% болж буурсан"

ikon.mn
2020 оны 4 сарын 15
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Хотын захирагч С.Амарсайхан Нийслэлийн Боловсролын газрын дарга Б.Гантулга, НЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Ц.Уртнасан нартай уулзан, Коронавирусаас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд нийтийн хѳл хорио тогтоосонтой холбоотойгоор Ерѳнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн хичээлийг онлайн буюу цахим хэлбэрээр явуулж буй. 

Энэ ажил хэрхэн хэрэгжиж байгаа, цаашид юу анхаарах, шалгалт шүүлгийг хэрхэн явуулах, цаашид шинээр баригдах сургууль цэцэрлэгийн ажлыг тасалдуулахгүй явуулах талаар үүрэг чиглэл ѳгч, санал солилцож байна.

Теле хичээлийг зохион байгуулах ажил БСШУСЯ, боловсролын институц, Боловсролын үнэлгээний төв, Нийслэлийн боловсролын газар, 60 гаруй судлаач мэргэжилтэн, ЕБС-ийн 170 орчим багш ажилтан, дохионы хэлний 15 багш, орчуулагч телевизүүдийн холбоотой хамтран теле хичээлийг арав дахь долоо хоногтоо зохион байгуулж буй. 

Танхимын сургалтын хичээлийн 50 орчим хувийг теле хичээлээр явуулж байна. Үлдсэн 50 орчим хувь нь агуулгын алдагдалтай явж буй. Үүнийг багш сурагчидтайгаа онлайнаар харилцаж даалгавар өгөх зэргээр шийдэж байгааг Боловсролын үнэлгээний төвийн захирал Ж.Ган-Эрдэнэ хэллээ. 

Мөн өнгөрсөн хоёр сарын байдлаар хүүхдүүдийн теле хичээлд хамрагдаж буй оролцоо нийслэлийн хэмжээнд 81 хувьтай гарсан. Сая хичээл сургалтын үйл ажиллагааг есдүгээр дүгээр сарын 1-н хүртэл зогсоох болсонтой холбоотойгоор буюу дөрөвдүгээр сарын байдлаа сурагчдын теле хичээлд хамрагдалт 66 хувь болж буурсан гэдгийг мөн хэлсэн юм. 

Үүнтэй холбоотойгоор хичээлийн программын бодит байдал, сургалт хэвийн явагдах тал дээр ажиллах шаардлагатай. 12 дугаар ангийн хүүхдүүдэд онцгойлон заавар зөвлөмж өгөх, эцэг эхчүүдэд нь зөвлөмж өгөх зэрэгт анхаарал хандуулж ажиллах зэргийг Хотын дарга С.Амарсайхан Нийслэлийн боловсролын газарт үүрэг болгов. 

/2020.04.15/

ШУУД ҮЗЭХ:

https://www.facebook.com/Officialnews.UB/videos/319259999038211/