Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/04/14-НД НИЙТЛЭГДСЭН

ОХУ-д бүртгэгдсэн нийт Covid-19 халдварын тоо 20,000 давлаа

Р.Төмөр, ikon.mn
2020 оны 4 сарын 14
iKon.MN
Зураг зураг
00:00 00:00
ОХУ-д бүртгэгдсэн нийт Covid-19 халдварын тоо 20,000 давлаа
Sara, ikon.mn - text to speech

Даваа гарагт ОХУ-д шинээр 2,774 халдварын тохиолдол бүртгэгдэж, Covid-19 өвчтөний нийт тоо 21,102 болжээ.

Энэ нь коронавирусийн тахал анх дэгдсэн үеэс хойш нэг өдөрт илэрсэн хамгийн өндөр тоо юм. Нэг өдөрт илэрсэн хамгийн өндөр тоо сүүлийн долоо хоног орчим хугацаанд дараалан шинэчлэгдээд байна.

Сүүлийн 24 цагийн хугацаанд 22 өвчтөн нас барж, нийт эндэгдлийн тоо 170 хүрчээ.

Батлагдсан халдварын тоогоор ОХУ нь дэлхийн 190 гаруй улс орнуудаас 15 дугаарт жагсаж байна.

Дэлхий даяар өнөөдрийн байдлаар шинэ коронавирусийн халдвар авсан хүний тоо 2 саяд, халдварын улмаас амиа алдсан хүний тоо 120,000-д ойртжээ.

 

Эх сурвалж: Reuters