Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/04/14-НД НИЙТЛЭГДСЭН

ХЭҮК-ын дарга Ж.Бямбадорж эрүүл мэндийн шалтгаанаар ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан байна

Б.Ану
2020 оны 4 сарын 14
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Хүний эрхийн үндэсний комиссын дарга Ж.Бямбадорж өнөөдөр УИХ-ын дарга Г.Занданшатартай уулзсан байна.

Энэ үеэр Ж.Бямбадорж ХЭҮК-ын даргын ажлаа хүлээлгэн өгөх хүсэлтээ өгчээ. Тэрбээр өргөдөлдөө эрүүл мэндийн шалтгаан болоод тэтгэвэрт суух нас болсон талаараа дурджээ.

Тодруулбал "Миний бие төрийн албаны тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2 дахь хэсэг, Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний комиссын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.3, 15.1.4-т заасныг үндэслэн Хүний эрхийн Үндэсний комиссын шинэ гишүүнийг томилох боломж олгох үүднээс болон эрүүл мэндийн шалтгаанаар ХЭҮК-ын дарга, гишүүний үүрэгт ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ гаргаж байгааг хүлээн авна уу" гэжээ.  

Ж.Бямбадорж нь одоо 68 настай юм байна.

Баттай эх сурвалжийн мэдээллээр УИХ-ын дарга Г.Занданшатар Ж.Бямбадоржийг ажилдаа хариуцлагагүй хандсан шалтгаанаар ажлаа хүлээлгэн өгөхийг шаардсан байна.