Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/04/13-НД НИЙТЛЭГДСЭН

Сүүлийн 24 цагийн хугацаанд ОХУ-д коронавирусийн халдварын 2,558 тохиолдол илэрчээ

Р.Төмөр, ikon.mn
2020 оны 4 сарын 13
iKon.MN
Зураг зураг

Сүүлийн 24 цагийн хугацаанд ОХУ даяар шинэ коронавирусийн халдварын 2,558 тохиолдол бүртгэгдсэн нь нэг өдөрт илэрсэн хамгийн их тоо болжээ.

Ингэснээр нийт батлагдсан халдварын тохиолдол өмнөх өдрөөсөө 16.2 хувиар өсөж, 18,328 болсон байна.

Энэ хугацаанд 179 өвчтөн эдгэрч, эмнэлгээс гарсан бол 18 өвчтөн нас баржээ. Халдвар авсны дараа бүрэн эдгэрсэн хүний нийт тоо 1,470 болж, нас барсан өвчтөний нийт тоо 148 болоод байна.

 

Эх сурвалж: ТАСС