Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/04/11-НД НИЙТЛЭГДСЭН

Гадаадад халдвар авсан Монгол Улсын долоон иргэн одоогоор гэрээр эмчлүүлж байгаа гэв

Д.Янжиндулам, ikon.mn
2020 оны 4 сарын 11
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Эрүүл мэндийн яамны ээлжит хэвлэлийн хурлын үеэр ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл "Бидэнд байгаа мэдээллээр, гадаадад байгаа монгол иргэдээс долоон хүн энэ өвчнөөр өвчилсөн байна.

Үүнээс ОХУ-д хоёр, Ирланд улсад нэг, Швейцарт хоёр хүн байгаа бөгөөд тэдгээр иргэд одоогоор гэрийн эмчилгээнд байгаа гэх мэдээлэл байна" гэж сэтгүүлчдийн асуултад хариулсан юм.

Мөн тэрбээр "Дэлхийн клиникийн чиг хандлагыг харахад, нийт COVID-19 халдвараар өвчилсөн нийт хүмүүсийн:

  • 40 хувь нь хөнгөн,
  • 40 хувь нь дунд зэргийн,
  • 15 хувь нь хүнд,
  • 5 хувь нь маш хүнд хэлбэрээр өвчилсөн байна.

Мөн өчигдөр "Эрүүл мэндийн яамнаас 3.7 тэрбум төгрөгийн өртгөөр иргэдэд COVID-19 халдвараас урьдчилан сэргийлэх мессэж явуулж байна" гэх мэдээлэл гарсан. Энэ бол худлаа мэдээлэл гэдгийг хэлье.

Харилцаа холбооны газар болон үүрэн телефоны операторууд эх оронч санаачилга, нийгмийн хариуцлагынхаа хүрээнд Эрүүл мэндийн яамнаас өгч буй бүр зөвлөгөөг ямар нэг үнэ төлбөргүй явуулж байгаа" гэв.

Түүнчлэн коронавирус хүний шүлсээр дамждаг бөгөөд хүний шүлс хоёр метрийн зайд үсрэх магадлалтай учир өөрийгөө болон хайртай хүмүүсээ хамгаалахын тулд амны хаалт тогтмол зүүх хэрэгтэйг анхааруулав. 

Мөн олон хүнтэй газраар явахгүй байх, бээлий өмсөж, гараа савандаж угаах гэх мэтээр урьдчилан сэргийлэх ёстойг хэллээ.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.