Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/04/11-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Нямхүү: Сэлэнгэ аймагт батлагдсан тохиолдолтой хамт хилээр орж ирсэн 265 хүнээс коронавирус илрээгүй

Г.Өлзийхутаг, iKon.mn
2020 оны 4 сарын 11
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Коронавирусийн тархалтын нөхцөл байдлын талаар ЭМЯ-наас өнөөдөр /2020.04.11/ ээлжит мэдээлэл хийлээ. 

Мэдээллийн үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү "2020 оны дөрөвдүгээр сарын 10-ны өдөр улсын хэмжээнд сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй. Өчигдрийн байдлаар нийт 371 хүнд шинжилгээ хийхэд бүгдэд нь коронавирус илрээгүй.

Үүнд, Сэлэнгэ аймагт батлагдсан тохиолдолтой хилээр орж ирсэн 265 хүн хамрагдаж байгаа юм.

Тэдгээрээс Дархан-Уул аймагт 34, Орхон аймагт 43 хүн очсон байсан бөгөөд бид мөн тандалтын шугамаар 23 хүнд шинжилгээ хийсэн. Бүгдэд нь коронавирус илрээгүй.

Түүнчлэн ХӨСҮТ-д тусгаарлагдсан зургаан хүнээс давтан шинжилгээ авахад коронавирус илрээгүй. Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 203 хүн  тусгаарлалтад байна.

Өвчтөнүүдийн биеийн байдлаар сайн байгаа бөгөөд бид эмчилгээний үр дүнг томографаар хянаж, бусад шаардлагатай давтан шинжилгээнүүдийг авч хянаж байна" гэлээ.

Мөн тэрбээр "Хамгийн гол нь бид анхаарлаа сулруулж болохгүй. Иргэд дулаан орсон гэх шалтгаанаар амны хаалт зүүхгүй байгаа нь том алдаа. 

Тиймээс амны хаалтаа сайн зүүх, гартаа бээлий өмсөж, гараа байнга ариутгах нь чухал юм" гэдгийг онцлов.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.