Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/04/10-НД НИЙТЛЭГДСЭН

Ховд аймгийн Чандмань суманд ингэ ихэрлэжээ

А.Намуун, iKon.mn
2020 оны 4 сарын 10
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийн эх сурвалж: Hovdnews.mn

Монголчууд эртнээс нааш Ингэ ихэрлэх нь сайн цагийн эхлэл, нутаг хошуу, хүн зон амар амгалан байж, мал сүрэг өсөн үржихийн билэгдэл хэмээн дээдэлж ирсэн.

Тэгвэл өчигдөр өглөө /2020.04.09/ Чандмань сумын Жаргалант багийн нутаг "Хар судгийн оргидогийн өвөр" гэх газар хаваржиж байгаа мянгат малчин Дашдоржийн Мягмарын тэмээн сүргээс зургаан настай Хүрэн ингэ нь ихэрлэжээ.

 
Гэрэл зургийн эх сурвалж: Hovdnews.mn

Үүнээс өмнө 2016 оны хавар Зэрэг сумын Эхэн багийн малчин Галсанбатын Хүрэн ингэ ихэрлэж байсан бол 2017 онд Манхан сумын Улаанхүрээ багийн малчин Хөөдөөгийн Нямсүрэнгийн гурван настай ингэ ихэрлэж байсан байна.

 

Эх сурвалж: Hovdnews.mn Орон нутгийн мэдээллийн цахим хуудас