Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/03/16-НД НИЙТЛЭГДСЭН

Говь-Алтай аймгийн Шарга суманд ингэ ихэрлэжээ

Б.Билгүүн, iKon.mn
2020 оны 3 сарын 16
iKon.MN
Зураг зураг
Зургийг Ч.Түмэннастын дүүгээс авав

Говь-Алтай аймгийн Шарга сумын нэгдүгээр багийн нутаг, Булангийн өвөлжөө хэмээх газарт хаваржиж буй сумын сайн малчин Чойжилын Түмэннастын "Хүрэн" ингэнээс гуравдугаар сарын 11-ний өдөр хүрэн, хар ихэр ботго төржээ.

Ингэ ихэрлэхийг Монголчууд эрт дээр үеэс сайн цагийн эхлэл хэмээн үзэж бэлгэшээж ирсэн билээ. 

Бага балчир наснаасаа аав ээжийгээ даган мал маллаж буй Түмэннастын мал сүрэг нь таван төрлөөр өсөж байгааг нутгийн олон нь хэлэв.