Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/04/08-НД НИЙТЛЭГДСЭН

ЖДҮХС: Хэвийн зээлдэгчдийн үндсэн төлбөрийг хойшлуулах хүсэлтийг энэ сарын 15-ныг хүртэл авна

Д.Янжиндулам, ikon.mn
2020 оны 4 сарын 8
iKon.MN
Зураг зураг

Хүнс, хөдөө, аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын А/84 тоот тушаалтай холбогдуулан ЖДҮХС-аас “хэвийн” зээлдэгчийн өөрийн хүсэлтийг үндэслэн үндсэн төлбөрийг 2020 оны гуравдугаар сарын 1-ний өдрөөс зургаадугаар сарын 30-ны хооронд түр хойшлуулах шийдвэр гаргасан.

Энэхүү төлбөр хойшлуулах үйл ажиллагаанд хамрагдах хүсэлт, нэмэлт шаардлагатай материалыг хүлээж авах хугацааг 2020 оны дөрөвдүгээр сарын 15-ны өдрөөр тасалбар болгож байгааг Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас мэдэгдлээ.

Дээрх мэдэгдэлтэй холбоотой асуудлаар сангийн 99897557 дугаарт хандаж дэлгэрэнгүй мэдээлэл авч болох аж.

 

Эх сурвалж: Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан