Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/04/08-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Нарангэрэл: Өчигдөр 92 хүн тусгаарлан ажиглалтаас гарч, гэрийн тусгаарлалтад шилжсэн

Б.Билгүүн, iKon.mn
2020 оны 4 сарын 8
iKon.MN
Зураг зураг
Эрүүл Мэндийн Яам /Гэрэл зургийг MPA.mn/

Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийж байна.

Шууд үзэх:
https://www.facebook.com/iKonNews/videos/243480223722503/

Эрүүл мэндийн яамны хэлтсийн дарга Д.Нарангэрэл "Дэлхийн 212 оронд халдвар гарлаа.

АНУ, Итали, Турк, Франц зэрэг 10 оронд халдвар эрчитэй тархаж байгаа. Японд халдвар нэмэгдэж байгаа нь анхааралт татаж байна. ОХУ-д мөн халдвар нэмэгдэж, ялангуяа Эрхүү хотод өвчлөл нэмэгдсэн. БНХАУ-д гадаадаас зөөвөрлөгдөж ирсэн 59 тохиолдол сүүлийн 24 цагт бүртгэгдсэн байна.

Манай улсад гадаадаас зөөвөрлөгдөн ирсэн 15 тохиолдол лабороториор батлагдаж, үүнээс дөрвөн хүн эдгэрч эмнэлгээс ажиглалтын байранд шилжээд байна.

Өчигдөр тусгаарлан ажиглалтаас гарсан 92 хүн гэрийн тусгаарлалтад шилжсэн.

Дэлхийн улс орнуудад сүүлийн хоёр долоо хоногт өвчлөл хоёр дахин нэмэгдлээ. Манай улсын багтдаг Номхон далайн баруун эргийн бүсэд COVID-19 халдварын нэгдүгээр давалгаа явж дуусаад хоёрдугаар давалгаа Европ, Азийн орнуудаас ирж байгааг анхааруулж байна. БНХАУ-д нэг хоногт л 50 гаруй халдвартай тохиолдол гаднаас зөөвөрлөгдөн орж ирж байгаа нь үүнийг батлан харуулж байгаа юм" гэлээ.

 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.