Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/04/08-НД НИЙТЛЭГДСЭН

ЭРДЭНЭТ ХИВС: Хивс хэрхэн бүтдэг вэ?

СУРТАЛЧИЛГАА
2020 оны 4 сарын 8
Сурталчилгаа
Зураг зураг

Үндэсний ууган үйлдвэрлэгч “Эрдэнэт хивс” ХХК нь 1981 онд үйл ажиллагаагаа явуулж эхэлснээс хойш 39 гаруй жилийн туршид бизнесийн үйл ажиллагаагаа тасралтгүй явуулж байгаа үндэсний хэмжээний томоохон бүтээн байгуулагч компани билээ.

“Эрдэнэт хивс” ХХК нь манай орны шавхагдашгүй баялаг болсон хивс үйлдвэрлэлтэд маш тохиромжтой монгол хонины ноосыг боловсруулан, жилд 300 орчим шинэ ба шинэчилсэн зураг загвараар, Одод, Эрдэнэт, Юникарпет, Чингис, Хүннү, Аттила зэрэг нэр төрлийн 1,2– 1,5 сая.мкв хивс, хивсэнцэрийг машинт аргаар үйлдвэрлэж байна.

‘’Эрдэнэт Хивс’’ХХК нь сүүлийн жилүүдэд үйлдвэрлэлийн хүчин чадлаа нэмэгдүүлэх, 40 гаруй нэр төрлийн сорилт шинжилгээг MNS болон байгууллагын стандартын дагуу хийн, гадаад болон дотоодын зах зээлд олон улсын чанарын стандарт шаардлага хангасан бүтээгдэхүүн нийлүүлэх зорилгоор техник технологийн шат дараалсан шинэчлэлүүдийг эрчимтэй хийсний үр дүнд дэлхийн хөгжилтэй эн зэрэгцэн алхаж байна.

Тус компанийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн бүр нь баг, хамт олны оюун ухаан, хүч хөдөлмөр шингэсэн оюуны бүтээл байдаг. “Эрдэнэт хивс ХХК” нь урын сандаа 3000 орчим зураг загвартай. Эдгээр бүх зураг загварууд нь компанийн оюуны өмчөөр бүртгэгдэн баталгаажсан байдаг. Өөрийн урын сангаас гадна гадаад, дотоодын хэрэглэгчдийн захиалгаар бүх төрлийн зураг загварын хивсийг үйлдвэрлэн нийлүүлдэг.

Хивсний үйлдвэрлэлийн дамжлага нь Ноос бэлтгэлээс эхлэх бөгөөд ноосыг 22 нэр төрлөөр Ялгах, ноосны бохирдлыг Угаах, Ээрэх, Будах, Хивс нэхэх технологиуд, Гүйцэтгэх болон Бэлэн бүтээгдэхүүн бий болох хүртэлх шат дамжлагыг дараах сонирхолтой бичлэгээс хүлээн авч үзнэ үү.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.