2020/06/06
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,809.64₮
B30
УЛААНБААТАР
29°
|
15°
B30
УЛААНБААТАР
17°
|
11°
B30
УЛААНБААТАР
16°
|
06:00
S30
13°
07:00
S30
14°
08:00
S30
17°
09:00
S30
19°
10:00
S30
22°
11:00
S30
24°
12:00
S32
26°
13:00
S30
28°
14:00
S30
29°
15:00
S30
29°
16:00
S26
28°
17:00
S26
26°

БСШУСЯ-нд их, дээд сургуулийн төлбөрт хөнгөлөлт үзүүлэх боломжийг судлах санал олон иржээ

Д.Тэмүүлэн, ikon.mn
2020 оны 4 сарын 8
iKon.MN
Зураг
Гэрэл зургийг mpa.mn

COVID-19 халдварын улмаас зарласан өндөржүүлсэн бэлэн байдлын үед иргэдийн явдал чирэгдлийг багасгах, санал хүсэлт, гомдлыг шуурхай авч шийдвэрлэх, хариу өгөх зорилгоор Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам 1800-1209 тоот шуурхай утас болон 1209@mecs.gov.mn цахим хаягаар санал хүсэлт авч байгаа билээ.

Сар гаруйн хугацаанд нийт 395 өргөдөл, санал хүсэлт, гомдол ирсний дийлэнх хувь нь:

  • Их, дээд сургуулийн цахим сургалтын чанар, хүртээмж, үр дүнг сайжруулах талаар зохион байгуулалтын арга хэмжээг яамнаас нэгдсэн журмаар авч өгөх,
  • Их дээд болон хувийн сургуулийн сургалтын төлбөр төлөхтэй холбоотой гарч буй хүндрэлийг багасгах,
  • Төлбөр төлөх хугацааг хойшлуулах,
  • Боломжтой бол цахим сургалт явагдаж байгаатай холбоотой хөнгөлөлт үзүүлэх боломжийг судалж шийдвэрлэх санал, хүсэлтүүд болон элсэлтийн ерөнхий шалгалттай холбоотой лавлагаа мэдээлэл хүссэн байна.

Мөн хөл хорионы үед хичээл сургалтын үйл ажиллагааг тасалдуулалгүй, теле хичээлийг чанартай зохион байгуулж байгаад талархал илэрхийлсэн дуудлага цөөнгүй ирсэн аж.

Иргэдээс хүссэн лавлагаа мэдээлэлд шуурхай хариу өгөх, тодорхой санал шүүмжийг хариуцсан газар нэгжийн удирдлага болон яамны удирдлагад танилцуулж, хариу тайлбар мэдээлэл өгч байна гэж Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамнаас мэдээллээ.




2020 оны УИХ-ын сонгуультай холбоотой нэгдсэн мэдээ, мэдээллийг та манай “Сонгууль 2020” хуудаснаас аваарай!

x