ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/02/13-НД НИЙТЛЭГДСЭН

Өмнөд Солонгосын экс ерөнхийлөгчийн найзад 20 жил хорих ял оноолоо

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 2 сарын 13
iKon.MN
Зураг зураг

Өмнөд Солонгосын өмнөх ерөнхийлөгчийг огцруулахад хүргэсэн дуулианы гол эзэн Чой Сүн Силд өнөөдөр шүүхээс 20 жил хорих ял оноолоо.

Нийтдээ есөн зүйл ангиар буруутгагдсан Чойд прокурорууд 25 жилийн хорих ял төлөвлөөд байсан юм. 10 гаруй хэрэгт шүүхээс ял хүлээж байгаа ерөнхийлөгч асан Пак Гын Хэ мөн ийм хэмжээний шийтгэл амсах магадлалтай болж байна.

Сөүлийн тойргийн шүүх өнөөдөр бас ерөнхийлөгчийн ахлах туслах байсан Ан Жон Бёмын хэргийг шүүж, ял оноох юм.

2016 оны сүүлээр ерөнхийлөгч Пак Гын Хэг тойрсон дуулиан дэгдэх хүртэл түүний дотны найз Чой Сүн Силийг солонгосчуудын ихэнх нь мэддэггүй байв.

Тэрээр тодорхой албан тушаалгүй мөртлөө төрийн хэрэгт оролцож, ерөнхийлөгчийн хэлэх үгийг хүртэл хянаж, засварладаг байсан гэдэг. Чой бас охиноо Сөүлийн нэр хүндтэй их сургуульд ерөнхийлөгчийн нөлөөг ашиглан элсүүлсэн нь илэрсэн юм. Зөвхөн энэ буруутай үйлдэлдээ тэр 3 жилийн хорих ял сонсоод байв.

Морин спортоор хичээллэдэг охиныхоо Германд амьдрах, бэлтгэл хийх зардлыг Самсунг зэрэг Өмнөд Солонгосын томоохон компаниудаар төлүүлж байсан нь мөн илэрсэн юм. Үүнтэй холбоотойгоор Самсунгийн дэд ерөнхийлөгч Ли Жэ Ён бараг жил орчим хугацаанд шалгагдаж байгаад давж заалдах шүүх хурлын шийдвэрээр өнгөрсөн долоо хоногт суллагдсан.

Давж заалдах шатны шүүх Ли Жэ Ёныг экс ерөнхийлөгчийн найздаа туслуулах хүсэлтийг няцаах аргагүй байсан гэж дүгнэсэн юм. Гэхдээ тэр 3.6 тэрбум воны авлига Чой хатагтайн охины бэлтгэлд зориулж өгсөн хэргээр тэнсэн харгалзах ялтай суллагджээ.

Ерөнхийлөгчийг гартаа оруулсан Чой Сүн Силийг Өмнөд Солонгосын хэвлэлүүд 20 дугаар зууны эхээр Оросын эзэн хаанд нөлөөлж байсан шидтэн Распутинтай зүйрлэж байсан юм. Чой Сүн Силийн эцэг христийн номлогч, шашны нэгэн урсгалын тэргүүн байсан бөгөөд Пак Гын Хэг бага байхад багш, хүмүүжүүлэгч нь байсан гэдэг.

 

Эх сурвалж: Associated Press

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
7
Зураг
ЗӨВ, ГОЁ
2
Зураг
ХАХА
2
Зураг
ГАЙХМААР
2
Зураг
ТЭНЭГЛЭЛ
1
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
14 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [66.181.190.159] 2018/2/14
оркуудын эзэнт гүрэнд ийм зүйл ажиллахгүй за юу?
0 | 0 Хариулах
Зочин [202.21.117.194] 2018/2/14
манай монголд хууль солонгос шиг хэрэгждэг байсан бол бүх улстөрчид шоронд явахнээ
2 | 0 Хариулах
Зочин [66.181.161.20] 2018/2/14
Ким чен унд ч гэсэн ийм өдөр ирнэ ээ.
0 | 0 Хариулах
Хэхэ [220.248.62.166] 2018/2/13
Анх мэдээнээс сонсоод Распутин санаанд орж билээ. Ёстой л нэг Распутин байж дээ
1 | 0 Хариулах
Зочин [62.232.56.211] 2018/2/13
Манайд бас гал түлээд, бөөлөөд байдаг нэг нөхөр улсыг самарсан даа. Одоо хаагуур юухан хийж явдаг юм болдоо зайлуул.
3 | 0 Хариулах
Зочин [103.212.119.100] 2018/2/13
манай авилгагчдын хажууд хүүхдийн тоглоом юм шив дээ.
3 | 0 Хариулах
Зочин [203.91.118.230] 2018/2/13
Болж муу пяздаа
0 | 0 Хариулах
Зочин [182.160.34.174] 2018/2/13
Манай улс төрч гэгддэг хэдэн авилгачдыг ийм шүүхээр оруулбал хүн үлдэх болов уу?
2 | 0 Хариулах
Зочин [119.40.99.2] 2018/2/13
ЖЕНКОГИЙН ОРКУУД ХЭЗЭЭ Ч ОЙЛГОХГҮЙ
4 | 2 Хариулах
Ж [202.179.27.27] 2018/2/13
Манайд ч гэсэн эхнээсээ шоронд явсан боловч монголын ард түмэн өрөвч уужам юм болохоороо сонгуульд саналаа өгч ахин эрх мэдэлтэй болгосондоо
5 | 0 Хариулах
иргэн [66.181.161.93] 2018/2/13
манайд бол энгийн асуудал
1 | 0 Хариулах
Зочин [202.131.239.138] 2018/2/13
хууль хэрэгждэг газар сайхан юмаа
11 | 0 Хариулах
Зочин [220.208.20.147] 2018/2/13
Ulsgulun zaral, biye muutgad emnelegt hevtelde
0 | 0 Хариулах
Зочин [27.123.212.143] 2018/2/13
Manaihiig bodvol huuli heregjdeg l gazar baina
5 | 0 Хариулах