Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/03/30-НД НИЙТЛЭГДСЭН

Дөрөвдүгээр сарын 1-нээс ихэнх нутгаар дулаарна

А.Намуун, iKon.mn
2020 оны 3 сарын 30
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Өнөө шөнө баруун аймгуудын зүүн өмнөд, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр нойтон цас орж, цасан болон шороон шуурга шуурна гэж ЦУОШГ-аас мэдээллээ.

-2020 оны дөрөвдүгээр сарын 1-5-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв-

Дөрөвдүгээр сарын 1-5 хүртэлх хугацаанд хур тунадас орохгүй, салхи их төлөв баруун өмнөөс секундэд 5-10 метрт хүрнэ.

Дулаарч, Увс нуурын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 16-21 градус, өдөртөө 0-5 градус, Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 10-15 градус хүйтэн, өдөртөө 0-5 градуст хүрч дулаарах төлөвтэй байна.

Орхон-Сэлэнгийн сав газар болон говийн бүс нутгаар шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 13-18 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 8-13 градус дулаан байна.

 

Эх сурвалж: ЦУОШГ