Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/03/30-НД НИЙТЛЭГДСЭН

Хорих ангид шүүгч амиа алдах үеэр хариуцлага алдсан гэх ажилтнуудад холбогдох хэргийн шүүх хурал дахин хойшиллоо

Г.Мөрөн, iKon.mn
2020 оны 3 сарын 30
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Баянгол дүүргийн эрүүгийн анхан шатны шүүхээс Г.Сүхболд нарт/ 5/ холбогдох хэргийн шүүх хуралдааныг 2020 оны 3 дугаар сарын 30-ны 09.00 цагт товлосон боловч хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Төмөрхуягийн өмгөөлөгч Ч.Хүрэлбаатар Шведийн Стокольм хотод ар гэрийн гачигдлаар очоод хөл хорионд орсон талаар хүсэлт ирүүлсэн байна.

Өмгөөлөгч Ч.Хүрэлбаатар хүсэлтдээ “Шүүх хуралдаанд үйлчлүүлэгчийнхээ эрх ашгийг хамгаалж өөрийн биеэр оролцоно мөн гадаадаас ирээд улсын онцгой комиссоос тогтоосон хөл хорионд байх хугацаа зэргийг харгалзан шүүх хуралдааныг хойшлуулж өгнө үү” гэсэн өмгөөлөгчийн хүсэлт мөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч өөрийн өмгөөлөгчийн хамт шүүх хуралд оролцоно гэж хүсэлт гаргасан зэргийг харгалзан 2020 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 09:00 цаг хүртэл хойшлуулав гэж Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газраас мэдээллээ.

Хэргийн тухайд сануулахад, ШШГЕГ-ын харьяа 461 дүгээр хорих ангид Гавьяат хуульч, шүүгч Л.Бямбаа цагдан саатуулагдсан үедээ амь насаа алдсан хэрэг 2019 оны хоёрдугаар сард гарсан. Тухайн үед үүрэг гүйцэтгэж байсан харуул хамгаалалтын ажилтнууд хариуцлагагүй хандсан, сонор сэрэмж алдсан, ээлжийн дарга, ерөнхий эргүүл нарыг хяналтаа сулруулсан нь шалгалтаар тогтоогдсон. Иймд 461 дүгээр ангийн дарга, харуул хамгаалалт эрхэлсэн дэд дарга, ерөнхий жижүүр, ээлжийн дарга, харуул хамгаалалтын холбогдох ажилтнуудыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн ШШГЕГ-ын дарга Ц.Амгаланбаяр /тухайн үед дарга байсан/ мэдэгдэж байсан юм.

Уг хэрэгт холбогдох шүүх хурал гуравдугаар сарын 17-нд товлогдсон ч шүүгдэгчийн өмгөөлөгч ирээгүй шалтгаанаар өнөөдрийг хүртэл хойшилсон юм. Өнөөдрийн шүүх хурал мөн дахин хойшлогдлоо.