Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/03/31-НД НИЙТЛЭГДСЭН

Капитрон банк зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах хүсэлтийг онлайнаар хүлээн авч байна

СУРТАЛЧИЛГАА
2020 оны 3 сарын 31
Сурталчилгаа
Зураг зураг

Дэлхийн нийтэд тархаад буй коронавирус (COVID-19) цар тахлаас үүдэлтэй хорио цээр, хязгаарлалтын улмаас Капитрон банк харилцагчиддаа санхүүгийн дарамтад орохоос нь урьдчилан сэргийлэх, хямралтай үеийг даван туулахад нь дэмжлэг үзүүлэн ажиллаж байна.

Капитрон банк зээлдэгчиддээ зээлийн гэрээний нөхцөлд өөрчлөлт оруулах, үндсэн төлбөрийг хойшлуулах, хугацааг сунгах арга хэмжээг авч байгаа бөгөөд дараах шийдвэрүүдийг гарган ажиллаж байна. Үүнд:

Ø  Коронавирусын нөхцөл байдалтай холбоотойгоор орлого буурч зээл төлөхөд бэрхшээл үүссэн харилцагчдын “Зээлийн гэрээний нөхцөлд өөрчлөлт оруулах хүсэлт”-ийг онлайнаар болон банкны салбар, нэгжид хүлээн авч, уян хатан байдлаар шийдвэрлэх;

Ø  Коронавирусын нөлөөллийн улмаас хугацаа хэтэрсэн тохиолдолд “Нэмэгдүүлсэн хүү”-нээс чөлөөлөх;

Ø  Зээлийн гэрээний нөхцөлд өөрчлөлт оруулах тохиолдолд гэрээний нөхцөлд өөрчлөлт оруулахтай холбоотой шимтгэлээс чөлөөлөх.

Иргэдийн хэрэглээ болон бизнесийн зээлийн хувьд зээлийн гэрээний нөхцөлд өөрчлөлт оруулах хүсэлтээ онлайнаар ЭНД дарж илгээж болох бөгөөд Хэрэглээ, Ипотекийн зээлийн хувьд Монголбанкнаас гаргасан зээлийн бүтцэд өөрчлөлт оруулах шийдвэрийг хэрэгжүүлэх аргачлал тодорхой болсоны дараа бид хэрэгжүүлэх шийдвэрийг гаргаж ажиллах болно.

Байгууллагын бизнесийн зээлийн хувьд энэ оны 02-р сараас эхлэн бизнесийн үйл ажиллагаа нь доголдож тасалдал үүссэнээс орлого нь буурч, зээлээ төлөхөд хүндрэл үүссэн бол зээлийн гэрээний нөхцөлд өөрчлөлт оруулах хүсэлтээ ЭНД дарж ирүүлнэ үү. Мөн Капитрон банкны салбар, тооцооны төвүүдэд хандах боломжтой.

Хэрэв та дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл Капитрон банкны харилцагчийн мэдээллийн лавлах 1800-2020 утас, CapitronBank фэйсбүүк пэйж хуудас, Capitronbank.mn цахим хуудаст холбогдоно уу.

Жич: Капитрон банк Банкны тухай хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж, харилцагчийн нууцлалыг хадгалах үүднээс зөвхөн тухайн харилцагчтай өөртэй нь харилцах тул аливаа гуравдагч этгээдэд хандахгүй байж, өөрийн бизнесийн нууцлалаа хангах, болзошгүй эрсдэлээс сэргийлэхийг зөвлөж байна.

 

Капитрон банк – Ухаалаг ирээдүйн зүгт

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.