Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/03/27-НД НИЙТЛЭГДСЭН

Видео: Баталгаа олгосон хугацаанд нь эвдрэхгүй гэсэн үг биш

СУРТАЛЧИЛГАА
2020 оны 3 сарын 27
Сурталчилгаа
Зураг зураг

TOYOTA
Торгон мөч бүрт хамт - цуврал нийтлэл

Баталгаат хугацаа гэж юу вэ?

Баталгаат хугацаа гэдэг нь таны автомашин болон шинэ сэлбэгт үйлдвэрлэгчээс өгч, тодорхойлсон хугацаа эсвэл явалтын туршид хэвийн ажиллана гэсэн баталгаа юм.

Гэхдээ баталгаат хугацаанд таны автомашин, сэлбэг эвдрэхгүй гэсэн үг биш. Хэрэв уг хугацаа дуусахаас өмнө таны ашиглалтаас үл хамааран эвдрэл гэмтэл гарвал энэ нь үйлдвэрлэлийн алдаа болж, үйлдвэрлэгчийн зардлаар үнэгүй засварлаж өгнө.

Харин таны хэрэглээний явцад элэгддэг эд ангиуд баталгаат хугацаанд хамаарахгүй. Үүнд:

  • Наклад
  • Гэрлийн ламп
  • Цаасан шүүр
  • Удирдлагатай түлхүүрийн батарей зэрэг орно.

Хэрэв та Тоёотагийн автомашин сонирхдог бол “Тоёта Мотор Корпораци”-ийн Монгол дахь албан ёсны дилер Таванбогд, Мөнххада компаниас автомашин, сэлбэгээ авахыг зөвлөж байна. Учир нь Тоёотагийн автомашин, шинэ сэлбэгийн баталгаа зөвхөн албан ёсны дилер компаниудаас авсан нөхцөлд олгогддог байна.

Тоётагийн шинэ автомашинд гурван жил эсвэл 100 мянган км-ын баталгаа өгдөг ба аль түрүүлж дууссанаар нь хязгаарлагддаг. Мөн шинэ сэлбэгт зургаан сар эсвэл 10 мянган км-ын баталгаа өгдөг бөгөөд зөвхөн албан ёсны дилер компанийн засвараар суурилуулсан тохиолдолд үйлчилнэ.

Харин засвар үйлчилгээнд баталгаат хугацаа гэж байхгүй. Үйлдвэрээс шалтгаалсан эвдрэлийн засварыг зөвхөн албан ёсны дилер компаниуд үнэгүй хийнэ.

 
 

Үйлдвэрийн гэмтэл мөн эсэхийг яаж мэдэх вэ?

Албан ёсны дилерийн туршлагатай инженерүүд таны автомашиныг оношлон шалтгааныг нь тодорхойлох ба үйлдвэрлэлийн гэмтлээс шалтгаалсан доголдол эсэхийг тогтоох юм.

Баталгаат хугацааны засвараар хамгийн оновчтой оношилгоог хийж гэмтэлтэй буюу нэн түрүүнд солих шаардлагатай эд ангийг засварладаг ба засвар хийхэд дараах анхан шатны шаардлагыг тавина.

  1. Засвар үйлчилгээ нь Тоёотагийн хариуцах үйлдвэрийн гэмтэл байх ёстой.   Үүнийг Тоёотагийн албан ёсны сертификаттай инженер оношлон баталгаажуулна.
  2. Таны автомашины засвар үйлчилгээ нь засварын зөв зохистой шат дарааллыг дагасан байх ёстой

Таны автомашиныг үйлдвэрлэгчийн стандарт бүхий гарын авлагын дагуу оношилж засварласнаар бусад эд ангид гэмтэл учрах, аюулгүй ажиллагаа алдагдах зэрэг эрсдэлээс хамгаална.

 
 

 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.