Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/03/18-НД НИЙТЛЭГДСЭН

Эх орны зүрхэн хэсэгт байрлах худалдаа үйлчилгээний төвд өөрийн бизнесээ өргөжүүлэх боломж бүрдлээ

СУРТАЛЧИЛГАА
2020 оны 3 сарын 18
Сурталчилгаа
Зураг зураг

Эх хотын зүрхэн хэсэг буюу Төв талбайн зүүн талд байрлах Галлериа Улаанбаатар худалдаа, үйлчилгээний төв өргөтгөлийн шинэ талбайтай боллоо. Шинээр ашиглалтад орж буй тус талбайд хүүхдийн тоглоомын газар, хүүхдийн тоглоомын дэлгүүр, гоо сайхны цогц үйлчилгээ үзүүлэх салон болон эрэгтэй, эмэгтэй хувцасны дэлгүүрийн чиглэлээр үйл ажиллагаа явуулах байгууллагуудын сонгон шалгаруулалт зарлагдаад байна. 

Галлериа төвд Говь, Little sheep сүлжээ рестораны хамгийн том салбар, Галлериа Сувинерийн дэлгүүр, KFC болон Pizza hut сүлжээ ресторанууд, Michel&Amazonka, Ecco гэх мэт дэлхийн болон дотоодын томоохон брэндүүд үйл ажиллагаа явуулж байна. Гадаад дотоодын жуулчдын хамгийн их зорин үйлчлүүлдэг тус төвд бизнесийн үйл ажиллагаагаа өргөжүүлж, өөрийн бүтээгдэхүүн үйлчилгээний хамгийн ашигтай борлуулалтын сувгийг нээх боломж ийнхүү нээгдлээ. Галлериа Улаанбаатар төв нь хуучнаар Хэвлэх Үйлдвэрийн барилгыг 1929 оных нь түүхэн дурсгалт байдлыг орчин үеийн дизайны шийдэлтэй хослуулан сэргээн засварлаж, хотын хамгийн их хөл хөдөлгөөнтэй төв хэсэгт өнгө нэмэн сүндэрлэсэн юм.

Онцгой нөхцөл байдал үүсээд байгаа өнөө үед цахимаар мэдээлэл солилцох, цахим уулзалт хийх зэрэг технологийн дэвшлийг ашиглан сонгон шалгаруулалтын ажлыг зохион байгуулж байна.

Сонгон шалгаруултанд оролцох хүсэлтэй байгууллагууд galleria-om@tavanbogd.com болон 99059624 дугаараар холбогдон цахим уулзалтаа товлоорой.

Галлериа Улаанбаатар төвийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг тус хуудаснаас аваарай:  

https://www.facebook.com/GalleriaUlaanbaatar/

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.