Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/03/17-НД НИЙТЛЭГДСЭН

М.Гонгорсүрэн: Гоо брэнд нийгмийн хариуцлагын хүрээнд Гар ариутгагч гель үйлдвэрлэж байна

СУРТАЛЧИЛГАА
2020 оны 3 сарын 17
Сурталчилгаа
Зураг зураг

1. Юуны өмнө ‘Гоо’ брэндийн тухай яриагаа эхлүүлэе. Үүсгэн байгуулагдсан цагаасаа хойш өдийг хүртэл байнга шинийг эрэлхийлж, зөвхөн Монголдоо төдийгүй, дэлхийн олон оронд бүтээгдэхүүнээ экспортод гаргаж, улам л өргөжсөөр байна шүү дээ. Мөн ЖДҮ эрхлэгчидэд хүнд хэцүү байгаа энэ үед, цаг үеэ мэдэрсэн шинэхэн бүтээгдэхүүнээ гаргасан байна?

Баярлалаа, энэ жил бид 6 дахь жилийхээ ойг угтаж байна. 2014 оноос хойш эх орны хөрсөнд ургасан ургамал жимсийг ашиглан 100% органик гоо сайхны бүтээгдэхүүнийг эх орондоо үйлдвэрлэж байна. Одоогийн байдлаар манайх Монголдоо хамгийн олон нэр төрлийн органик гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэгч компани бөгөөд нийтдээ 80 гаруй нэр төрлийн гоо сайхны бүтээгдэхүүнийг зах зээлд амжилттай нэвтрүүлсээр байна.

 

Манай компанын хувьд цаг үеэ мэдэрч, уян хатан, хурдтай байхыг зорьдог. Энэ ч үүднээс нийгмийн хариуцлагын хүрээнд гааны эфирын тостой, гар ариутгагч гелийг үйлдвэрлээд багагүй хугацааг ардаа үдлээ. Энэхүү санитол нь гарын арьсыг давхар чийгшүүлдэг болохоор нилээн ам сайтай байгаа.

 

2. Энэхүү цар тахал бизнес эрхлэгчидэд тооцоолшгүй эрсдэл боллоо. Танай байгууллагын хувьд яаж нөлөөлж байна вэ, жишээлбэл татварын хувьд?

Ер нь жижиг дунд бизнес эрхлэгч бид ямар ч үед, болохгүй байна, хүнд хэцүү байна гэж гомдоллолгүйгээр баялаг бүтээсээр ирсэн. Энэ удаад ч мөн адил тулгарч буй бэрхшээлийг даван туулсаар байна. Татварын хувьд гэвэл Зөвхөн одоогийн нөхцөл байдал гэлтгүй ЖДҮ эрхлэгчидээ дэмжсэн дорвитой татварын хөнгөлөлт, зохицуулалт анхнаасаа байхгүй тул үүнийг бодлогын хүрээнд ярьж, зохицуулах хэрэгтэй болов уу.

 

Гоо брэнд Монголын гоо сайхны үйлдвэрлэлд томоохон хувьсал хийсэн болов уу гэж хардаг. Ялангуяа бүтээгдэхүүний өнгө төрхийн хувьд.

Бид зургаа хүрэхгүй жилийн дотор чанар, өнгө төрхийн хувьд илүү шинэлэг 80 гаруй төрлийн гоо сайхны бүтээгдэхүүнийг үйлдвэрлээд зогсохгүй, Монголын анхны үндэсний тодотголтой сүлжээ дэлгүүрийн эхлэлийг тавьсан. Тухайн үед Солонгос, Японы гоо сайхны дэлгүүр байснаас яг үндэсний гоо сайхны сүлжээ дэлгүүр байдаггүй байлаа. Ингээд Гоо брэнд урлаг, гоо зүй цогцлоосон өөрсдийн нэрийн дэлгүүрийг нээсэн бөгөөд одоогийн байдлаар УБ хотод өөрсдийн нэрийн 11 салбар, хөдөө орон нутаг болон олон улсад борлуулалтын 20 гаруй сувагтайгаар үйл ажиллагаага явуулж байна. Мөн бид өөрсдийн бүтээгдэхүүнээр, мэргэжлийн гоо сайханчид үйлчилдэг ГОО СПА-ыхаа 2 дахь салбарыг саяхан Шангрила моллд амжилттай нээсэн.

 
 

Олон улс дахь салбар гэснээс, экспортын сүүлийн үеийн мэдээллээс хуваалцаач.

Гоо брэнд БНХАУ, Орос, Япон, Солонгос гэхчилэн оронд бүтээгдэхүүнээ экспортлодог бөгөөд саяхан дэлхийн томоохон онлайн худалдааны Аmazon.com -д бүтээгдэхүүнээ амжилттай байршуулж, Америкаас захиалгуудаа авч эхэлсэн.

 

Мөн эдийн засаг уналттай байгаа энэ үед саяхан гоо сайхны шинэ бүрдэлээ гаргасан байсан. Энэ тухайд?

Энэ бүтээгдэхүүний хувьд жил гаруйн хугацааны өмнөөс судалгаа шинжилгээний ажил нь эхэлсэн бөгөөд хэдхэн хоногийн өмнө амжилттай танилцууллаа. Цэвэр сарнайн охьтой, химийн нэмэлт бодис, хуурамч өнгө, үнэргүй 100% органик тул арьсыг эрүүлжүүлэх онцгой үр дүнтэй. Хэрэглэгчидээс өнгө үзэмж нь гадны бүтээгдэхүүн шиг их гоёмсог болжээ гэсэн сэтгэгдэлүүд их ирсээр байгаа. Ер нь бид бүх сав баглаа боодолоо хүртэл үндэсний үйлдвэрлэгчидтэйгээ хамтарч хийдэг. Ингэснээр үйлдвэрлэгчид хамтдаа өсөж дэвших, цаашлаад Монголд үйлдвэрлэл улам хөгжих эхлэл мөн гэж боддог.

 

Ийм залуу бүсгүй энэ салбартаа анхны гэх тодотголтой олон зүйлсийг хийсэнд маш бахархаж байна.

Баярлалаа, анх компаниа байгуулахад дөнгөж 20-н настай байлаа. Одоо би 25 хүрч, манай компани 6 дахь жилийхээ босгыг давж байна. Манай бүтээгдэхүүний 70 гаруй хувь нь урд өмнө нь Монголд хийгдэж байгаагүй шинэлэг бүтээгдэхүүн байдаг. Нэг талаараа бахархууштай ч нөгөө талаас Монголын үйлдвэрлэлийн өнөөгийн дүр төрх ихэнхи салбарт хоцрогдолтой байсны илрэл болов уу. Мөн аливаа зүйлийг хийж бүтээхэд хүний нас эртэддгүй, бас оройтдоггүй гэдгийг өөрийн биеэр мэдэрсээр байнаа.

Таны хувьд гоо сайхан гэж юу вэ?

Миний бодлоор ‘Гоо’ гэдэг сайхан бүхнийг өөртөө агуулсан их өргөн ойлголт. Зөвхөн гаднаасаа гоё сайхан хөөрхөн байгаад зогсохгүй оюун санаа, бие махбодио эрүүл байлгах нь зүйтэй болов уу. Тэр ч утгаараа  Гоо брэнд зөвхөн гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлээд зогсохгүй дотроос эрүүлжүүлэгч коллагентай бүрдэл, гар аргын цайг үйлдвэрлэдэг. Эдгээр бүтээгдэхүүнийг ууж хэрэглээд ходоодны зовиураасаа салсан олон арван хүмүүс бий. Мөн бид  бүтээгдэхүүнээрээ дамжуулж үргэлж ‘Бурханлиг гоо сайхнаа сэрээе’ хэмээн уриалсаар ирсэн.

Хүн бүрийн дотор бурхан байдаг, түүнийгээ ямар ч цаг үе, нөхцөл байдалд хамгийн сайнаараа гаргаж чадвал бид бүхэн дотроосоо гэрэлтээд, жинхэнэ ‘Гоо’-г цогцлоох болов уу. Гэхдээ би өөрөө бусадтай л ижил залуу хүн болохоор, заримдаа энэ үзэл бодолдоо хүрч чадахгүй үеүд байдаг. Ярихад амархан мэт боловч нийгмийн олон асуудлаас болоод байнга эрүүл байх, зөв амьдралын хэв маягтай байх, үргэлж бусдад ямар ч үед, бурхан мэт хамгийн сайнаараа байх гэдэг маш хэцүү. Гэхдээ миний хувьд үүндээ хүрэх гэж хичээж буй зүтгэл, хүрч чадаагүй дээ харамсах, өөрийгөө зэмлэх тэр сэтгэл, дараагийн удаа бага багаар биелэж буй тэр л үр дүн нь бид бүгдийг үргэлж Гоо сайхан руу дөхүүлдэг болов уу.

 

Танай брэндийн алсын хараа юу вэ? Энэхүү асуултаар яриагаа дуусгая.

Бид дэлхийн олон орны, олон мянган хүмүүсийн арьс гоо сайхныг Монгол орны шим тэжээлт түүхий эдийг ашиглан, Монгол хүний ур ухаанаар бүтсэн, 100% органик гоо сайхны бүтээгдэхүүнээрээ эрүүлжүүлэн, залуужуулж, ‘Бурханлиг гоо сайхныг нь сэрээх’ гэгээн зорилготой. Энэ зорилго маань бидэнд олон арван зүйлсийг хийх сэдэл болсон бөгөөд эхнээсээ биелэсээр л явнаа.

Танд баярлалаа.

Баярлалаа.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.