• 6 сарын 13, Баасан
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/03/17-НД НИЙТЛЭГДСЭН

Хөгжлийн банкны захирал асан Н.Мөнхбат, Хотын дарга асан Э.Бат-Үүл нарын хэрэгт яллах дүгнэлт үйлджээ

Г.Мөрөн, iKon.mn
2020 оны 3 сарын 17
iKon.MN
Зураг зураг
Нийслэлийн прокурорын газар /Гэрэл зургийг mpa.mn/

Нийслэлийн прокурорын газраас 2020 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс 3 дугаар сарын 13-ны өдөр хүртэлх хугацаанд нийт 71 хэргийг шүүхэд шилжүүлсэн тухай тус газраас мэдээллээ.

Эдгээрээс олны анхаарал татсан хэргүүд гэвэл

  • Улсын харцага цолтой Г.Ганхуягийн бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлсэн, далайлган сүрдүүлсэн үйлдэлтэй хэрэгт 2020 оны 1 дүгээр сарын 8-ны өдөр яллах дүгнэлт үйлдэж, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд
     
  • Монгол Улсын Хөгжлийн банкны захирлаар ажиллаж байсан Н.Мөнхбат, Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Б.Шинэбаатар нарын эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, хууль, дүрэм журам зөрчиж Худалдаа хөгжлийн банкнаас өндөр үнэтэй барилга худалдан авч, давуу байдал олгосон үйлдэлтэй хэрэгт 2020 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр яллах дүгнэлт үйлдэж, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд
     
  • Нийслэлийн засаг даргаар ажиллаж байсан Э.Бат-Үүл, Төрийн орон сууцны санхүүжилтийн корпорацийн захирлаар ажиллаж байсан А.Гантулга, Бэрэн групп компанийн захирал Б.Мөнхтөр нарын бүлэглэж, эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, мөнгө угаасан хэрэгт 2020 оны 2 дугаар сарын 13-ны өдөр яллах дүгнэлт үйлдэж, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд
     
  • Зам тээврийн яамны газрын даргаар ажиллаж байсан Б.Махбалын хүнийг санаатай алсан үйлдэлтэй хэрэгт 2020 оны 2 дугаар сарын 11-ний өдөр яллах дүгнэлт үйлдэж, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд
     
  • Улсын Их Хурлын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуйн сайдаар ажиллаж байсан Б.Батзоригийн эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, Жижиг дунд үйлдвэрийн хөгжлийг дэмжих сангаас их хэмжээний зээлийг хууль бусаар олгож, бусад давуу байдал олгосон хэрэгт 2020 оны 2 дугаар сарын 18-ны өдөр яллах дүгнэлт үйлдэж, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд
     
  • Байгаль орчин, аялал жуулчлалын яамны хэлтсийн дарга, мэргэжилтнүүд болох Д.Даваасамба, С.Баярхүү нарт холбогдох эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглан самрын идээ Монгол улсын хилээр гаргах зөвшөөрөл олгож хахууль авсан, бусдын эд хөрөнгийг залилсан үйлдэлтэй хэрэгт 2020 оны 2 дугаар сарын 17-ны өдөр яллах дүгнэлт үйлдэж, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд
     
  • Монгол Улсын Засгийн газрын гишүүн, сайдаар ажиллаж байсан М.Энхсайханд холбогдох эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, Эрчим хүчний яамны харьяа Таван толгой цахилгаан станцын төсөл хэрэгжүүлэх нэгжид хууль бусаар автомашин худалдсан, Таван толгой төслийг Монгол Улсын нийтийн эрх ашигт илт алдагдалтайгаар Засгийн газарт танилцуулан, төслийг хэрэгжүүлэхээр Улсын их хуралд өргөн барьж, Монгол Улсын эдийн засгийн хүчин чадлыг доройтуулах зорилготой үйлдэл гүйцэтгэсэн хэрэгт 2020 оны 2 дугаар сарын 20-ны өдөр яллах дүгнэлт үйлдэж, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд
     
  • Монгол Улсын ерөнхий сайдаар ажиллаж байсан С.Баяр, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргаар ажиллаж байсан С.Баярцогт, Эрдэнэс монгол компанийн удирдах албан тушаалд ажиллаж байсан Б.Бямбасайхан, Д.Ганболд нарын 7 хүнд холбогдох эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, үндэслэлгүй хөрөнгөжсөн, мөнгө угаасан үйлдэлтэй хэрэгт 2020 оны 3 дугаар сарын 9-ний өдөр яллах дүгнэлт үйлдэж шүүхэд тус тус шилжүүлжээ.

Одоо Нийслэлийн прокурорын газарт:

  • Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг хууль бусаар шилжүүлж, эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглан, бусдад давуу байдал олгосон үйлдэлтэй албан тушаалтнуудад холбогдох хэрэг, 
  • УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир, Г.Солтан нарт холбогдох эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан, Жижиг дунд үйлдвэрийн хөгжлийг дэмжих сангаас хууль бусаар зээл олгож, бусад давуу байдал олгосон хэрэг, 
  • Жаст компанийн захирал Ш.Батхүү, Эрдэнэт үйлдвэрийн захирлаар ажиллаж байсан Ч.Ганзориг нарт холбогдох бусдын эд хөрөнгийг залилсан, эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан хэргүүд хянагдаж байгаа аж.
Энэ мэдээнд өгөх таны хариулал?
32
Зураг
ЗӨВ, ГОЁ
5
Зураг
ТЭНЭГЛЭЛ
1
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
21 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Баагий [202.9.40.17] 2020/3/18
Монголын шүүх.прокурор ноцтой улсад асар их хэмжээний хохирол учруулсан хэргүүдээ маш удаан шийдэж байна. Хуулийн байгууллага шийдвэрээ шудрага зөв үнэн гаргаж байх ёстой. Хэн нэгэн даргын нөлөөнд бүү авт.
0 | 0 Хариулах
Зочин [64.119.17.76] 2020/3/18
Гарамгайбаатар Батбаяр Бадамжунай Бат -Эрдэнэ Ажнай ЖДҮ. Ундармаа Гарамжав Оймс Баярсайханы гэх мэт бий шүү
0 | 0 Хариулах
Иргэн [103.57.93.189] 2020/3/17
За боль доо сонгуулийн шоу Энэ эрх чөлөөг батүүл коммунистуудаас булааж авчирсан шүү
2 | 1 Хариулах
иргэн [202.9.46.53] 2020/3/17
ОДОО ЭЛБЭГДОРЖ, САЙХАНБИЛЭГ НАРЫГ .............
2 | 1 Хариулах
Зочин [66.181.161.104] 2020/3/17
Бат үүл баатарын цээж сум нэвтэрдэггүй юм гэнэ лээ
0 | 1 Хариулах
Зочин [66.181.161.104] 2020/3/17
Аугаа баатар минь юм шүү дээ ээ таминь ээ.
0 | 1 Хариулах
Зочин [202.179.27.183] 2020/3/17
Одоо шүүх нь хэр шударга олон таван үггүй хорих ял оноож чадахыг харий.Араас нь Элбэгдорж, Сайханбилэг нар бас шорондоо хатна гэж найдая.Улстөрчдийн эд мөнгөний шуналын зодоон үүгээр цаашид үргэлжлэн бие биенээ шоронд нь хатаах болтугай хурай хурай.Нийт хохирсон Монголын нийт жирийн иргэд хүсэн хүлээж сууж байна.
1 | 1 Хариулах
Зочин [202.179.27.183] 2020/3/17
Зө Зө Одоо шүүх нь хэр шударга олон таван үггүй хорих ял оноож чадахыг харий.Араас нь Элбэгдорж, Сайханбилэг нар бас шорондоо хатна гэж найдая.Улстөрчдийн эд мөнгөний шуналын зодоон үүгээр цаашид үргэлжлэн бие биенээ шоронд нь хатаах болтугай хурай хурай.Нийт хохирсон Монголын нийт жирийн иргэд хүсэн хүлээж сууж байна.
1 | 1 Хариулах
хэрэгтэн нь” жанхуу!!! [64.119.21.9] 2020/3/17
10 жил дараалан алдаж байгаа Монгол орны 10 жилийн төсөвтэй тэнцэх хэмжээний 100 тэрбум доллар)-р хэмжигдэнэ. Үүнээс гадна спиртээс эхлээд үй олон луйврын хувьчлалууд,гадаад дотоодын хулхидалт байгаа!! Зүгээр л төмөр замаас гэхэд татвар төлөгчдийн гаргасан 280 сая долларын хэрэг гээд өчнөөн хэрэг байна.
4 | 1 Хариулах
явуулсан хэрэгтэн нь” жан [64.119.21.9] 2020/3/17
Жанхуугийн Монгол улсыг хорлосон хэргийг дурдвал барагдахгүй. Хүн болгоны мэдэх хэдхэн жишээг дурдвал: Жанхуугийн Монгол улсыг хорлосон төмөр замыг гацаасан эдийн засгийн алдагдал нь гэхэд л дангаараа 100 тэрбум доллар (Нүүрсний тээврээс нэг жилд алдаж буй мөнгө 10 тэрбум доллар,
5 | 0 Хариулах
сүйтгэх ажиллагаа явуулса [64.119.21.9] 2020/3/17
Жанхууд “Хорлон сүйтгэх ажиллагаа явуулахыг завдсан” гэх ялыг тулгахад өөдөөс нь "Би Монгол улсыг хорлоогүй ээ, харин Энхсайхан хорлосон” гэж хэлэх хариу үгтэй байхын тулд энэ бүх ажиллагааг цаанаасаа маш нарийн зохион байгуулалттай найруулж хэрэгжүүлж байгаа болно.
3 | 0 Хариулах
Жинхэнэ “Хорлон сүйтгэх а [64.119.21.9] 2020/3/17
Мэндсайханы Энхсайханд “Хорлон сүйтгэх ажиллагаа явуулахыг завдсан” гэх яллах дүгнэлт өгдөг нь цаанаа маш нарийн учиртай. Энэ сонгуулиар манан газрын хөрснөөс арчигдахад тэрнийг дагаад жанхуу огцорч шоронд орох болно. Жанхууд хамгийн түрүүнд тулгах ял бол яг Энхсайханд тулгасан ялыг тулгах болно.
2 | 0 Хариулах
Тэнгэрийн Ташуур [202.55.188.41] 2020/3/17
Та бүхэнийг шүүх тавиад явуулсан ч эрлэг лугаа учир ч Тэнгэрт гэсгээгдэх болно?!
2 | 1 Хариулах
Зочин [202.131.243.190] 2020/3/17
Х.Баттулгыг Үндсэн хууль зөрчсөн үндэслэлээр албан тушаалаас нь буулган " Монгол Улсын эдийн засгийн хүчин чадлыг доройтуулах зорилготой үйлдэл гүйцэтгэсэн хэрэг " үүсгэх цаг холгүй гэж бодно .
5 | 1 Хариулах
Зочин [202.9.46.162] 2020/3/17
Үүл шорон шаах нь дээ. Эсвэл жаахан жүжиглэж байгаад суллаад явуулчих юм болов уу.
4 | 3 Хариулах
харах [66.181.161.113] 2020/3/17
одоо шүүх хэрхэхийг л харъя нөгөө шүүх нь янз бүрийн шалтаг тоочиж хэрэг заваартуулахгүй л бол прокурор үнэхээр сайн ажиллаж
3 | 1 Хариулах
Зочин [202.21.107.116] 2020/3/17
1990 оноос хойш улс орныг бужигнуулж туйлдуулсан этгээдүүдэд нам харгалзахгүй хариуцлага ярих цаг нь болж.Хилийн хорио цээрийн энэ үeд л гэхэд Монгол банкинд алт тушаалт 10 дахин ихэссэн тухай эдийн засагчид ярьж байна.Манай улсад далд эдийн засгийг гэмт этгээдүүд сайн хөгжүүлсэн бололтой.
2 | 1 Хариулах
Зочин [202.21.108.242] 2020/3/17
Ардын намын сайт сонгуулийнхаа мөрийн хөтөлбөрийн саналыг аваад эхэлчихсэн байх шив. Ардчилсан дүр эсгэсэн муусайн коммунистууд.
2 | 2 Хариулах
Зочин [202.126.89.45] 2020/3/17
АН илүү юу тэгээд, АН бол бүр хог шүү
1 | 1 Хариулах
Зочин [112.186.235.181] 2020/3/17
Үзүүлэх тоглолт биш гэж найдъя
4 | 1 Хариулах
Zochin [202.126.88.144] 2020/3/17
Zagaa olson зөвshiidver bn 1990 ond bvgd oo ehelsen ingej hagartalaa bayjsan Ardchilsan namiin nehediig gesgeeh hegertei
3 | 0 Хариулах