Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/03/14-НД НИЙТЛЭГДСЭН

БНСУ-аас ирэх эхний нислэгт нэр багтсан иргэд 14:00 цагаас өмнө суудлаа баталгаажуулна уу

ikon.mn
2020 оны 3 сарын 14
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу БНСУ-аас иргэдээ авчирах эхний нислэг 2020 оны 3 дугаар сарын 15-ны 07.45 цагт Улаанбаатар-Сөүл чиглэлд хийгдэнэ.

Иймд тус нислэгээр ирэхээр бүртгүүлсэн иргэд өнөөдрийн буюу 2020 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 14:00 цагаас өмнө Монгол Улсад ирээд тусгаарлагдах байр, хоолны зардлаа Онцгой байдлын ерөнхий газрын /ХААН БАНК 5084538375/ дансанд хийж, суудлаа баталгаажуулна уу.

Төлбөр хийгээгүй тохиолдолд бүртгэлээс хасч, төлбөрөө төлсөн дараагийн иргэнийг онгоцонд суулгана.

 

Эх сурвалж: Онцгой Байдлын Ерөнхий Газар

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.