2020/07/07
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,828.11₮
B30
УЛААНБААТАР
30°
|
15°
B30
УЛААНБААТАР
27°
|
18°
B30
УЛААНБААТАР
21°
|
14°
04:00
S29
12°
05:00
S29
12°
06:00
S30
13°
07:00
S30
14°
08:00
S30
15°
09:00
S30
16°
10:00
S32
18°
11:00
S32
20°
12:00
S32
22°
13:00
S30
24°
14:00
S30
27°
15:00
S30
27°
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/03/13 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Сөүлээс ирэх иргэдийг цэргийн хуарангийн зохион байгуулалттай байранд тусгаарлана

А.Төгөлдөр, iKon.mn
2020 оны 3 сарын 13
iKon.MN
Зураг
Гэрэл зургийг mpa.mn
00:00 00:00
Сөүлээс ирэх иргэдийг цэргийн хуарангийн зохион байгуулалттай байранд тусгаарлана
Sara, ikon.mn - text to speech

Улсын онцгой комиссын Шуурхай штабаас гаргасан шийдвэрийн дагуу БНСУ-д байгаа иргэдэд дараах мэдээллийг хүргүүлж байна.

1. Иргэдийг 14 хоног тусгаарлах байр, хоолны зардал болох хоногийн 40,000 төгрөг буюу нийт 560,000 төгрөг /0-5 настай хүүхэд төлбөргүй/, 6-18 настай хүүхэд хоногийн 30,000 төгрөг буюу нийт 420,000 төгрөгийг тухайн иргэний ар гэрийнхэн нь Монголд Онцгой байдлын ерөнхий газрын дансанд урьдчилан шилжүүлж, төлбөрийг бүрэн барагдуулсны дараа онгоцны суудлыг баталгаажуулна. 

Дээрх төлбөрийг БНСУ-аас ирэх иргэний ар гэрийнхэн нь Монголд, Онцгой байдлын ерөнхий газрын /ХААН БАНК 5084538375/ дансанд урьдчилан шилжүүлж, төлбөрийг бүрэн барагдуулсны дараа онгоцны суудлыг баталгаажуулна. БНСУ-аас хүндэтгэн үзэх шалтгаанаар ирэх иргэд л мөнгөө шилжүүлэхийг анхаарна уу.

Төлбөр хийхдээ тухайн иргэний ОВОГ, НЭР, РЕГИСТРИЙН ДУГААР болон БАЙРНЫ ТӨЛБӨР гэдгийг заавал тодорхой бичихийг анхаарна уу.

Төлбөр хийгээгүй тохиолдолд бүртгэлээс хасч, төлбөрөө төлсөн дараагийн иргэнийг онгоцонд суулгана.

2. Сөүлээс эхний нислэгээр ирэх бүх зорчигчийг Дотоод хэргийн их сургуулийн оюутны байранд /цэргийн хуарангийн зохион байгуулалттай байр/ тусгаарлана. Цагаан хэрэглэл, ариун цэврийн хэрэгсэл болон ойр зуурын хэрэглээний эд зүйлсийг Улаанбаатарт байгаа ар гэр нь урьдчилан бэлтгэж, нислэгээс өмнө дээрх байранд хүргэж өгсөн байна.

3. Нийт зорчигчийн ачааг нисэх буудлаас ар гэрийнхэн нь ирж авна. Тухайн зорчигч зөвхөн гар тээштэйгээ тусгаарлах байранд шууд очино.

4. Эрүүл мэндийн хүндэтгэн үзэх шалтгаантай иргэдийн өвчний талаарх мэдээлэл, тухайн иргэний Монголд байгаа ар гэртэй холбоо барих мэдээллийг ЭСЯ–наас 2020 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн дотор Улсын онцгой комисст ирүүлнэ.

5. Чартер нислэгээр нутаг буцах иргэд эрүүл мэндийн асуумжийг санаатайгаар худал бөглөх, халдварт өвчтэйгөө нуух, улмаар бусдад халдаасан тохиолдолд Монгол Улсын Эрүүгийн хуулийн 15.6 дугаар зүйлд заасан “Бусдын амь насанд аюул учруулж болзошгүй халдварт өвчин, дархлал хомсдолын вирус халдаах” гэсэн үндэслэлээр 1-5 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэх заалттайг анхаарна уу.

6. Коронавирусийн халдвар дэлхийн 100 гаруй улсад тархсантай холбоотойгоор Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас цар тахал хэмээн зарласан. Монгол Улс өндөржүүлсэн бэлэн байдалд шилжин ажиллаж байгаа тул Улсын онцгой комиссын шаардлагуудыг Монгол Улсын иргэд хатуу мөрдөж биелүүлэх шаардлагатай.

Жич: Холбогдох мэдээллийг 18001105, 51-262022 тоот утаснаас лавлах боломжтой.

 

Эх сурвалж: УЛСЫН ОНЦГОЙ КОМИССЫН ШУУРХАЙ ШТАБ

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.
x