Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/03/12-НД НИЙТЛЭГДСЭН

Хүндэтгэх шалтгаанаар БНСУ-аас Монголд ирэх иргэдийг гуравдугаар сарын 13-ны 18:00 цаг хүртэл бүртгэнэ

А.Намуун, iKon.mn
2020 оны 3 сарын 12
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Улсын Онцгой Комиссын 2020 оны гуравдугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас БНСУ-д богино хугацааны визтэй ирсэн, хүндэтгэн үзэх шалтгаантай иргэдийг татаж авах зорилгоор чартер нислэг хийхээр шийдвэрлэсэн.

Энэ дагуу 2020 оны гуравдугаар сарын 12, 13-ны /Пүрэв, Баасан/ өдрүүдэд дор дурдсан шаардлагыг хангасан иргэдийг эхний ээлжинд бүртгэнэ. Иргэд Та бүхэн бүрдүүлэх материалтай маш сайн танилцаж, бичиг баримтаа бүрэн бүрдүүлэхийг хүсье.

ХЭН БҮРТГҮҮЛЭХ ВЭ?

  • Эмнэлгийн хяналтад байдаг иргэд: Эмнэлгийн нотлох баримт бичгүүд
  • Жирэмсэн эх: Эмнэлгийн магадлагаа, Жирэмсэн эмэгтэй нь аялалд гарахаас өмнө эмчээсээ зөвлөгөө авах, жирэмсний 36 долоо хоногоос дээш бол урагт нөлөөлөх аюултай тул агаарын хөлөгт суулгахгүйг анхаарна уу. 
  • Бага насны хүүхэд: 0-14 насны хүүхэд /эцэг, эхийн аль нэгийн хамт/
  • Хөгжлийн бэрхшээлтэй иргэд: Нотлох баримт бичиг
  • Өндөр настан: 55 ба түүнээс дээш настай эмэгтэй, 60 ба түүнээс дээш настай эрэгтэй

ХЭЗЭЭ БҮРТГЭХ ВЭ?

  • Бүртгэлийг 2020 оны гуравдугаар сарын 12-ны өдрийн 09:30 цагаас эхэлж, гуравдугаар сарын 13-ны өдрийн 18:00 цагт хаана.

ЯАЖ БҮРТГҮҮЛЭХ ВЭ?

  • Дээрх шаардлагыг хангасан иргэд ЭСЯ-ны Консулын хэлтсийн байранд гадаад паспорт болон холбогдох бусад баримт бичгүүдийг бүрдүүлэн ирж бүртгэлийн маягт, эх орондоо очоод 14 хоногийн хугацаанд өөрийн зардлаар /өдөрт 50-70 мянган төгрөг/ улсаас тогтоосон байгууламжид тусгаарлагдах нотломжид гарын үсэг зурж бүртгүүлнэ.

Консулын хэлтсийн хаяг: 서울시 용산구 대사관로 34길 41, 새마을금고 2층, 주한몽골대사관 영사부,
Daesagwan-ro 34-gil, 41, Yongsan-gu, Seoul, Consular Section, Embassy of Mongolia.

АНХААРАХ ЗҮЙЛС

  • Чартер нислэгийн тийзийн төлбөр нэг хүний 254 ам.доллар. /МИАТ-ын буцах тийзтэй иргэдэд хамаарахгүй/
  • Монгол Улсад очсоны дараа 14 хоног өөрийн зардлаа төлж тусгаарлагдах бөгөөд холбогдох горимыг чанд мөрдөх, зөрчсөн тохиолдолд хуулийн хариуцлага хүлээх болно.
  • ЭСЯ-ны фэйсбүүк хуудсаар өнөөдрөөс эхлэн хүсэлт, өргөдөл хүлээн авахгүй. Гуравдугаар сарын 11-ний өдрөөс өмнө тус фэйсбүүк хуудсанд ирүүлсэн хүсэлт нь чартер нислэгт бүртгэх үндэслэл болохгүй.
  • Бүрдүүлэх баримт бичгийн эхийг заавал шаардахгүй хуулбар байж болно.
  • Өндөр халуурах, амьсгалын замын өвчний шинж тэмдэг илэрч байгаа эсэхийг онгоцны буудал дээр шалгаж, өөрчлөлт илэрсэн иргэдийг агаарын хөлөгт суулгахгүй.
  • Улсын Онцгой Комиссын шийдвэрийн дагуу гадаад улсын иргэдийг гуравдугаар сарын 30-ны өдрийг дуустал Монгол Улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон тул зөвхөн БНСУ-д богино хугацааны визтэй байгаа, хүндэтгэн үзэх шалтгаантай Монгол Улсын иргэдийг бүртгэнэ.
  • Коронавирусын тархалтаас урьдчилан сэргийлэх зорилгоор өвчний голомтын бүсэд оршин сууж байсан, өвчний шинж тэмдэг илэрч байгаа бол бүртгэлд хамрагдахаас сайн дураараа татгалзахыг зөвлөж байна.
 

Лавлах зүйл байвал ЭСЯ-ны шуурхай утас 010-2723-3464 дугаараар холбогдоно уу.

 

МОНГОЛ УЛСААС БНСУ-Д СУУГАА ЭЛЧИН САЙДЫН ЯАМ

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.