Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/03/12-НД НИЙТЛЭГДСЭН

ҮАБЗ-ийн хурлаар цаг үеийн нөхцөл байдлын талаарх мэдээлэл сонсжээ

А.Төгөлдөр, iKon.mn
2020 оны 3 сарын 12
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Үндэсний аюулгүй байдлын зөвлөл өнөөдөр хуралдав.

ДЭМБ-гаас шинэ коронавирусийн дэгдэлтийг цар тахлын хэмжээнд хүрснийг өчигдөр шөнө албан ёсоор зарласан. Үүнтэй холбоотойгоор  өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсад тогтоогоод буй Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэглэлийг нэмэгдүүлэх эсэх асуудлыг хэлэлцэнэ гэдэг хүлээлт үүсээд байсан юм. 

Гэвч энэ удаагийн хуралдаанаас ямар нэгэн чиглэл, зөвлөмж гаргаагүй байна. 

Харин шинэ коронавирусийн тархалттай холбоотой цаг үеийн нөхцөл байдлын талаар мэргэжлийн байгууллагуудын мэдээллийг сонсжээ.