Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/03/12-НД НИЙТЛЭГДСЭН

ҮАБЗ өнөөдөр хуралдана

Б.МАНЛАЙ, IKON.MN
2020 оны 3 сарын 12
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Үндэсний аюулгүй байдлын зөвлөл өнөөдөр 14:00 цагт хуралдахаар болжээ.

Коронавирусийн халдвар дэлхийн 124 улсад тархаж, цар тахал болсныг ДЭМБ зарласан.

Манай улсын хувьд одоогоор нэг гадаадын иргэн халдвартай нь батлагдсан байгаа.

Тиймээс энэ үед ямар арга хэмжээ авах чиглэлээр ҮАБЗ хуралдах бололтой.

ҮАБЗ-ийн бүрэлдэхүүнд Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд багтдаг бөгөөд Ерөнхийлөгч тэргүүлдэг.

Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тухай хуульд:

"Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөл нь үндэсний аюулгүй байдлыг хангах төрийн нэгдмэл бодлого боловсруулах үйл ажиллагаа болон түүнийг хэрэгжүүлэх явдлыг уялдуулан зохицуулах, энэхүү зохицуулалт нь хэрхэн хангагдаж байгаад хяналт тавих төрийн зөвлөлдөх байгууллага мөн" гэж тодорхойлжээ.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.