Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/03/10-НД НИЙТЛЭГДСЭН

Залуусаа ирээдүйдээ бэлэн үү?

СУРТАЛЧИЛГАА
2020 оны 3 сарын 10
Сурталчилгаа
Зураг зураг

Дэлхий даяар дижитал шилжилтэнд өртөж байна. Энэхүү шилжилт хүмүүсийн өдөр тутмын амьдралыг технологийн давуу талуудыг ашиглан хөнгөвчилж байгаа нь тогтсон арга барилтай бизнесийн талбарт хүчтэй цохилт өгөх нь ойлгомжтой

 

Нэг ч зочид буудалгүй “Airbnb”, нэг ч такси байхгүй Uber үйлчилгээнүүд салбартаа хамгийн томд тооцогдож буй нь технологийн дэвшлийн хүч гэж болно. Эндээс харахад бидний үйлчлүүлдэг бүхий л салбарт технологи оролцоод эхэлсэн нь дижитал шилжит эрчимтэй өрнөж буйг харуулж байна. Харин энэхүү шижлилтийн цөм, хөдөлгөгч хүч нь комьпютерийн  мэргэжилтнүүд буюу программын инженерүүд юм.

“Америкийн Сансар Судлалын Хүрээлэн”-гийн саран дээр буусан “Аполло 11” сансрын хөлөгт ашиглагддаг компьютерын кодноос 1,000 дахин илүү кодыг автоматаар өөрийгөө жолооддог машин ашиглах болно. Үүнд нарийн тооцвол нэг тэрбум гаруй мөр код хэрэгтэй.

Ирээдүйн автомашины өрсөлдөөнд амжилт гаргахын тулд автомашины бүх үйлдвэрүүд одооноос эрчимтэй бэлтгэж байна. Тухайлбал Английн Jaguar, Land Rover-т программын инженерүүд маш ихээр хэрэгтэй бөгөөд уг хэрэгцээг хангахын тулд залуусын ирээдүйн карьер руу чиглэсэн Land Rover 4x4 In Schools Technology Challenge тэмцээнийг зохион байгуулдаг. Хамгийн сүүлд зохион байгуулагдсан тэмцээний даалгавар нь жижигрүүлсэн  Range Rover Evoque загварын моделийг 5,7 м тойрог замаар явуулахад зориулсан 200 мөр кодыг 30 минутын дотор бичих байсан. Жил бүр зохиогддог уг тэмцээнд залуу программистууд оролцох нь нээлттэй ба өнгөрсөн жил Грекийн NewGen Motors баг ялалт байгуулжээ.

Харин 2018 оны байдлаар дэлхий дахинд 23 сая программ хөгжүүлэгч ажиллаж байгаа ба 2023 он гэхэд 27,7 сая болж өсөх тооцоо гарсан. Дэлхийн эдийн засгийн форум / World Economic Forum-ын судлаачдын судалгаагаар одоо суралцаж буй оюутнуудын 65% нь ирээдүйгүй буюу устаж алга болох мэргэжлээр суралцаж байгааг тогтоосон байна.

Зөвхөн Англид 2022 оноос 1,2 сая программистуудын эрэлт үүсэх тооцоотой болно.

Ямар үйлчилгээнд хэдий хэмжээний мөр код бичигддэг болохыг сонирхъё.

-        АНУ-ын батлан хамгаалахад ашиглагддаг дроны хяналтын системд 3,4 сая,

-        Боинг 787 онгоцны онлайн туслах системд 6,4 сая,

-        Гүүглийн Chrome вэб хөтчид 6,7 сая,

-        Шевролет үйлдвэрийн цахилгаан машин Volt-д 10 сая,

-        Андройд үйлдлийн системд 12-15 сая,

-        Facebook-д суурь кодыг оролцуулахгүйгээр 62 сая,

-        Google-ийн бүх системийн код 2 тэрбум тус тус мөр кодын тусламжтайгаар ажилладаг.

Иймд компаниудад үүсч буй асар их хэмжээний эрэлтийг хангах программистууд, ажиллах хүчний асуудал хурцаар тавигдаж байдаг тул Apple, Google, Tesla, Facebook, IBM гээд ихэнх корпорацууд дипломоор бус мэдлэг ур чадвараар ажилд авахаа зарлаж хэрэгжүүлж эхэлсэн билээ.

Нөгөө талаар эрэлтээ даган дунджаар жилийн $120.000 эхлэл цалинг санал болгож байна.

Та өнөөдөр ямар ч мэргэжлийн, ямар ч туршлагатай байж болно. Хамгийн гол нь танд зорилготойгоор системтэй эзэмшсэн ур чадвар байвал дэлхийн ямар ч том корпорацуудад ажиллах боломжтой болсон.

Программын мэдлэг, ур чадвар эзэмшихийн онцлог нь газарзүйн байрлал хамаардаггүй  тул монгол залуус ирээдүйд олон улсын түвшинд амжилттай ажиллах бүрэн бололцоотой.

Иймээс энэ хэрэгцээ шаардлагыг үндэслэн Нэст академи Монголд анх удаа олон улсын төвшинд программист бэлтгэх 2  жилийн эрчимжүүлсэн Leap хөтөлбөрийг тусгайлан 18-35 насны залуустаа санал болгож байгаа юм.

Богино хугацаанд мэдээллийн технологийн мэргэжилтэн болж, дэлхийн хаана ч, технологийн хөгжлийг түүчээлэн ажиллах боломжийг нээж байна.

 

Нэст академи нь 2018 онд Монголоос дэлхийн мэдээллийн технологийн салбарт тэсрэлт хийх арван мянган мэргэжилтэн бэлтгэх зорилготойгоор байгуулагдан 2 дахь жилдээ амжилттай ажиллаж байна.

Дэлхийн хаана ч ажиллах чадвартай, Монголын мэдээллийн технологийн ирээдүйг авч явах инженерүүдийг бэлтгэдэгээрээ танигдсан сургалтын байгууллага юм.

Цахиурын хөндийд ажиллаж буй монгол залуус үүсгэн байгуулснаас гадна сургалтын агуулгын стратегийг хариуцан ажилладаг. Иймээс том корпорацуудын шинээр ажилтан авахдаа тавигдах шаардлагын өөрчлөлт бүрийг тухай бүр сургалтын хөтөлбөртөө тусгаж явж чаддагаараа онцлог, давуу талтай.

Эрчимжүүлсэн, практикт суурилсан Leap хөтөлбөр нь таны цагийг хэмнэн ердөө 2 жилийн дотор дэлхийн хэмжээний корпорацуудад ажиллах шалгуурт тэнцэх ур чадварыг олгох болно. Та 2023 онд магадгүй Цахиурын хөндийн аварга корпорацид одоо ажиллаж буй монгол залуустай мөр зэрэгцэн амьдралдаа өөрчлөлт хийж чадна гэдэгт итгэж байна.

 
 

Leap хөтөлбөр нь ажлын өдөр бүр сургалт явуулах бөгөөд нэмэлт давтлага, төсөл дээр ажиллах боломжийг олгож байна. Уг хөтөлбөр нь 2020 оны 4-р сард эхлэх бөгөөд энэ удаагийн элсэлтээр цөөн тооны залууст /суралцагчдын тоо хязгаартай/  боломж олгох юм байна.

Комьпютерийн программист болоход математик, гадаад хэлний чадвар бус асуудлыг бүхэлд нь харж нэгтгэх дүгнэх чадвар л шаардлагатай байдаг.

ЗАЛУУ ТАНЫ ИРЭЭДҮЙ ЗӨВХӨН ТАНЫ ГАРТ БИЙ.

 
 

Нэст академи – Leap Хөтөлбөр

Холбогдох утас: 7507-7500

https://nestacademy.mn/Leap

https://www.facebook.com/nestacademy.mn

СБД, 1 хороо, BlueSky чанх урд, Meru барилга, 504 тоот

 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.