Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/03/05-НД НИЙТЛЭГДСЭН

ЭЕШ: “Суурь мэдлэг” цуврал

МОНСУДАР
2020 оны 3 сарын 5
Монсудар
Зураг зураг

Хичээл орохгүй, ЭЕШ яаж өгнөө, сурах гэдэг өнгөрлөө гэж санаа зовж байгаа бол харин ч хэрэгтэй зүйлээ хийж, ЭЕШ-даа эрчимдээ бэлдэх сайхан далим гарч ирлээ. Үүнд тань “Суурь мэдлэг” цуврал жинтэй туслагч байх болно.  

Энэхүү цуврал бол цээжилж биш, ойлгож сурдаг болох, бусад орны хүүхдүүд юугаар, яаж сурдаг, түүнээс дутахгүй ном, хэрэглэгдэхүүнтэй болохын төлөө бидний сүүлийн гурав дөрвөн жил сэтгэл зүрх, цаг зав, итгэл үнэмшил, хичээл зүтгэлээ зориулсны үр дүн юм. 

Одоогийн байдлаар Математик, Биологи, Физик, Монгол хэл, Түүхийн лавлахууд хэрэглэгчдийн гарт хүрээд байгаа бөгөөд тун удахгүй Уран зохиол, Англи хэл, Нийгмийн ухааны лавлах бичгүүд бэлэн болно.  

Математик, физик, биологи, хими зэрэг байгалийн ухааны болон Англи хэлний лавлах нь Германы алдарт Дүдэн хэвлэлийн газрын бие даан сурахад зориулсан стандарт лавлах бичгүүд юм. Тэднийг бид бүрэн эрхтэйгээр орчуулсан. Учир нь байгалийн шинжлэх ухаан бол Монголд ч, Германд ч адил. Харин тэндхийн стандарт сурах бичгүүд, лавлахууд яаж бичигддэгээрээ л өөр. Үүнийг бид үр хойчдоо хэрэглүүлж байгаадаа сэтгэл тэнэгэр байна. Учир нь хүүхдүүд маань олон улсын жишигт хүрсэн, чанартай хэрэглэгдэхүүнтэй боллоо.

Эдгээр лавлах бичгийн  давуу тал:

  • Эдгээр лавлах бичиг нь ерөнхий боловсролын сургуульд үзэх суурь мэдлэгийн бүх ойлголтыг багтаасан тул дунд ангид орохоос эхлээд сургууль төгстлөө хэрэглэнэ.
  • Олон улсын сургалтын хөтөлбөр, стандартад нийцсэн.
  • Уншихад сонирхолтой, амьдрал дээрх энгийн жишээ, сонирхолтой баримтаар арвин.
  • Ойлголтуудыг тайлбарлахаас гадна тухайн шинжлэх ухааныг хэрхэн сурч, судлах аргуудыг зааж өгснөөр мөн чанарыг нь гүн гүнзгий ойлгож, ухамсарлаж сурахад маш дөхөм болно.

ЭЕШ ойртож, хичээл сургууль завсардсан энэ үед үнэхээр хэрэг болох зүйлээр туслахын тулд бид энэхүү лавлах бичгүүдээ 39,900-аас 20% хямдралтай, бэлэгтэй, үнэгүй хүргэлттэйгээр санал болгож байна. 

Биетээр нь үзэж сонирхохыг хүсвэл Интерном дэлгүүрт зочлоорой. 

Захиалахыг хүсвэл залгана уу: 7577-7700.