Дэлхий нийтэд тархаад байгаа коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний хүрээнд 24 цагаар үүрэг гүйцэтгэж байгаа мэргэжлийн байгууллагууд болон хорио цээрийн дэглэмийн үеийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх зорилгоор хандив, тусламж үзүүлэх иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудын хүсэлт Улсын онцгой комисст ирсээр байгаа юм.
Тухайлбал, прокурорын байгууллагын ажилтан, албан хаагчид нэг өдрийн цалингаа хандивласныг Ерөнхий прокурорын орлогч М.Чинбат өнөөдөр Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Ө.Энхтүвшинд гардуулан өглөө.
Тиймээс иргэд, аж ахуйн нэгж байгууллагууд манай байгууллагын албан ёсны дээрх дансанд хандив тусламжаа ирүүлэх боломжтой.
Жич: Энэхүү данс нь Төрийн сангийн данс бөгөөд та хэрвээ хандив хийхийг хүсч байгаа бол онлайн банкныхаа Хүлээн авах банк сонгох хэсгээс "ТӨРИЙН САН" гэсэн сонголтыг хийж шилжүүлэх боломжтой.
Хүлээн авагч буюу Эзэмшигчийн нэр: ОБЕГ н.с
Эх сурвалж: Онцгой Байдлын Ерөнхий Газар