2020/04/05
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,779.78₮
B30
УЛААНБААТАР
13°
|
-1°
B30
УЛААНБААТАР
10°
|
B30
УЛААНБААТАР
|
-3°
02:00
S31
03:00
S31
04:00
S31
-1°
05:00
S31
-2°
06:00
S31
-2°
07:00
S32
-1°
08:00
S32
09:00
S32
10:00
S32
11:00
S30
12:00
S30
11°
13:00
S30
12°

COVID-19 өвчнөөс сэргийлэхэд зориулж прокурорын байгууллагынхан нэг өдрийн цалингаа хандивлав

Д.Тэмүүлэн, ikon.mn
2020 оны 2 сарын 27
iKon.MN
Гэрэл зургийн эх сурвалж: ЗГХМОНХХ

Шинэ коронавируст өвчний халдвараас урьдчилан сэргийлэхэд зориулж прокурорын байгууллагын ажилтан, албан хаагчид нэг өдрийн цалингаа хандивлалаа.

Хандивыг Улсын ерөнхий прокурорын орлогч М.Чинбат Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Ө.Энхтүвшинд хүлээлгэн өгөв.

Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комиссоос авч хэрэгжүүлж байгаа ажлыг дэмжин хандив өргөсөнд сайд Ө.Энхтүвшин талархал илэрхийллээ.

Хандивыг халдварт өвчний эсрэг тэмцэж байгаа төрийн байгууллагын ажилтан, албан хаагчдад хамгаалах хэрэгсэл зэргийг худалдан авахад зарцуулна гэдгээ хэлэв. Иргэд, аж ахуйн нэгж, байгууллагууд хандив өргөх хүсэлтээ илэрхийлсээр байгаа аж.

Хандивыг Төрийн банк, Онцгой байдлын ерөнхий газар, 100900031405 тоот дансанд хүлээн авах юм.

2020 оны хоёрдугаар сарын 27-ны 10:00 цагийн байдлаар шинэ коронавируст өвчин дэлхийн 44 оронд тархаж, 82,175  хүн халдвар авч, 2,800 хүн нас барсан бол 32,819 хүн эдгэрчээ.

 

Эх сурвалж: Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.
x