2020/04/04
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,779.78₮
B30
УЛААНБААТАР
13°
|
-1°
B30
УЛААНБААТАР
10°
|
B30
УЛААНБААТАР
|
-3°
01:00
S31
02:00
S31
03:00
S31
04:00
S31
-1°
05:00
S31
-2°
06:00
S31
-2°
07:00
S32
-1°
08:00
S32
09:00
S32
10:00
S32
11:00
S30
12:00
S30
11°

Машинаа ухрааж байхдаа бага насны хүүхэд дайрч амь насыг нь хохироосон осол хоёр гарчээ

Т.Саран, iKon.mn
2020 оны 2 сарын 27
iKon.MN
Гэрэл зургийг mpa.mn

Энэ сарын 23-27-ны өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс нийт 527 дуудлага мэдээлэл хүлээн авснаас 323-н зам тээврийн ослын шинжтэй дуудлага мэдээлэл бүртгэгджээ.

Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас долоон хүн гэмтэж бэртэж, орон нутагт зургаа, нийслэлд хоёр хүний амь нас хохирсон байна. 

Ноцтой зам тээврийн ослыг тодруулахад:

  • 2020.02.23-ны өдрийн 12:00 цагийн орчимд Дорнод аймагт  MMC-L200 маркийн  автомашины жолооч Э нь ухрах үйлдэл хийхдээ явган зорчигч 2 настай эмэгтэй Н-ийг дайрч амь насыг нь хохироосон.
  • 2020.02.23-ны өдрийн 15:00 цагийн орчимд Хөвсгөл аймгийн  Тосонцэнгэл сумын 2-р багын нутаг “Баянголын ам” гэх газар Турбо маркийн мотоцикл замын хажуугийн километрийн шон мөргөж жолооч 49 настай Д-ийн амь нас хохирсон.
  • 2020.02.25-ны 20:00 цагийн орчим Дорнод аймгийн Баян-Уул суманд KIA-Fronteir маркийн  автомашины жолооч З нь ухрах үйлдэл хийхдээ явган зорчигч эрэгтэй 5 настай, М-ийг дайрч амь насыг нь хохироосон.
  • 2020.02.25-ны  өдөр 14:32 цагийн орчимд СХД-ийн 11 дүгээр хороо Хонхорын гудамжинд Jeep Wrangler маркийн  автомашины жолооч Э нь онхолдож, зорчигч эрэгтэй 28 настай, Б нь Г.С.С.Ү.Төвд хүргэгдэн очоод нас барсан.
  • 2020.02.26-ны 17:00 цагийн Дорноговь аймгийн Улаанбадрах сумын 2-р багт Г жолоочтой Хаужи маркийн улсын дугааргүй мотоцикль онхолдож, зорчигч 11 настай эрэгтэй Э-ийн амь нас хохирч, зорчигч 12 настай эрэгтэй Г гэмтсэн.
  • 2020.02.26-ны 08:10 цагийн орчим Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 3-р багийн нутагт Нyundai-Porter маркийн автомашин ухрах үйлдэл хийх үедээ явган зорчигч 45 настай эрэгтэй О-г дайрч амь насыг нь хохирсон хэргүүдийг тус тус шалгаж байна.

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 56 жолоочийг илрүүлж,  хуулийн дагуу хариуцлага тооцжээ. 

Өнгөрсөн жилийн “Сар шинийн” баярын өдрүүдтэй харьцуулахад нийт дуудлага мэдээлэл 72.3 хувиар, бүртгэгдсэн зам тээврийн осол, хэрэг 33.9  хувиар, хүний амь нас хохирсон осол, хэрэг 38.4 хувиар, гэмтсэн хүн 92.1 хувиар тус тус буурсан байна. 

 


Эх сурвалж: Тээврийн цагдаагийн алба

x