Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/02/27-НД НИЙТЛЭГДСЭН

Өчигдөр Хятадад коронавирусийн өвчлөлөөр хамгийн цөөн хүн нас баржээ

Э.Сэмүүн, ikon.mn
2020 оны 2 сарын 27
iKon.MN
Зураг зураг

Хятадын эх газарт өчигдөр коронавирусийн халдварын 433 шинэ тохиолдол бүртгэгдэж, 29 өвчтөн нас барсныг тус улсын үндэсний эрүүл мэндийн хороо өнөөдөр өглөө мэдээлжээ.

Мягмар гарагт шинээр илэрсэн халдварын тоо 406 байсан бол өчигдөр 27-оор нэмэгдсэн байна. Харин нэг өдөрт нас барсан өвчтөний тоо нэгдүгээр сарын 28-ны өдрөөс хойш хамгийн бага түвшинд хүрчээ.

Өмнөх өдөр нь шинэ коронавирусийн өвчлөлөөр 52 хүн нас бараад байсан юм.

Коронавирусийн тархалтын төв цэг Хубэй мужид өчигдөр халдварын 409 шинэ тохиолдол бүртгэгдэж, 26 өвчтөн нас барсан байна. Бусад гурван эндэгдэл нь Бээжин хот, Хэйлунзянь, Хэнань мужуудад гарчээ.

Сүүлийн байдлаар Хятадын эх газарт нийт 78,497 халдварын тохиолдол бүртгэгдэж, 2,744 өвчтөн нас бараад байна. Өнгөрсөн долоо хоногт Хятадад ажилласан Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын мэргэжилтнүүд тус улсад шинэ коронавирусийн тархалтын оргил үе өнгөрсөн гэж дүгнэсэн юм.

 

Эх сурвалж: Reuters

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.