2020/04/07
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,780.65₮
B30
УЛААНБААТАР
|
-1°
B30
УЛААНБААТАР
11°
|
-2°
B30
УЛААНБААТАР
12°
|
-3°
17:00
S32
10°
18:00
S32
19:00
S32
20:00
S31
21:00
S31
22:00
S31
23:00
S31
00:00
S31
01:00
S31
-1°
02:00
S31
-1°
03:00
S31
-2°
04:00
S31
-2°

Нийтийн тээврийн автобусыг ажил цуглах болон тарах цагт явуулах зохицуулалт хийжээ

Б.МАНЛАЙ, IKON.MN
2020 оны 2 сарын 27
iKon.MN
Гэрэл зургийг MPA.mn

Нийслэлийн Онцгой комисс өчигдөр хуралдсан билээ. Хуралдаанаар иргэдийн эрүүл мэндийг хамгаалах талаар авч хэрэгжүүлж байгаа ажлыг эрчимжүүлэх тухай нийслэлийн Засаг даргын 2020 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн А/223 тоот захирамж гарлаа. 

Захирамжид нийтийн тээврийн үйлчилгээг УОК-ын шийдвэрийн дагуу 3 сарын 03-ны ѳдѳр хүртэл тусгай зохицуулалттайгаар иргэдэд хүргэхийг албаныханд даалгасан юм. 

Дээрх захирамжийн дагуу нийтийн тээвэр ямар зохицуулалтаар явахыг нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Ц.Мөнхбаатараас тодруулахад "Хотын даргын захирамжийн дагуу нийтийн тээврийн үйлчилгээний автобусыг өглөө 06:00-10:00 цагт, орой 17:00-21:00 цаг хүртэл явуулах зохицуулалт хийсэн. Ингэхдээ өглөө, орой ид ачааллын үед үйлчлэх автобусны тоог нэмэгдүүлж, өдрийн цагт явах автобусны тоог цөөрүүлсэн" гэлээ.

 

Энэ талаар дэлгэрэнгүй танилцуулах хэвлэлийн хурал өнөөдөр 10:00 цагт товлогдсон бөгөөд бид эргэн мэдээллэх болно.

x