Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/02/26-НД НИЙТЛЭГДСЭН

Гуравдугаар сарын 3-ны 07:00 цаг хүртэл нийтийн тээврийн үйлчилгээг тусгай цагийн хуваариар явуулахаар боллоо

Б.Бадамгарав, IKon.mn
2020 оны 2 сарын 26
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn
эрэмбэлэх:   шинэ нь эхэнд хуучин нь эхэнд

18:07 2020/02/26

Нийслэлийн Онцгой комисс хуралдаж, шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлээр нийслэлд авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцлээ.

Энэ хүрээнд хоёрдугаар сарын 27-ны 06:00 цагаас гуравдугаар сарын 3-ны 07:00 цаг хүртэлх хугацаанд нийтийн тээврийн хэрэгслийг тусгай хуваарьт шилжүүлж төрийн албан хаагч, үйлдвэр, үйлчилгээний байгууллагын ажилтнуудад хүндрэл учруулахгүй байх чиглэлийг нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан холбогдох албан тушаалтанд даалгав.

15:25 2020/02/26

 
Гэрэл зургийг mpa.mn

Улсын Онцгой комисс өнөөдөр хуралдаж, шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх арга хэмжээний талаар зарим шийдвэрийг гаргалаа.

Тухайлбал, улс, хот хоорондын зорчигч тээвэр, суудлын галт тээвэр, хувийн авто машины хөдөлгөөнийг энэ сарын 27-ны 08:00 цагаас гуравдугаар сарын 3-ны өдрийн 08:00 цаг хүртэл хязгаарласан. Түүнчлэн хот дотор үйлчлэх нийтийн тээврийн хөдөлгөөнийг дээрх хугацаанд зогсоож байгаа талаар ОБЕГ-ын дарга Т.Бадрал мэдэгдлээ.

Түүнчлэн хөдөлгөөнийг хязгаарласан энэ хугацаанд орон нутгаас ямар ч шалтгаантай байсан иргэдийг хот руу нэвтрүүлэхгүй гэлээ.

18:07 2020/02/26

Нийслэлийн Онцгой комисс хуралдаж, шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлээр нийслэлд авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцлээ.

Энэ хүрээнд хоёрдугаар сарын 27-ны 06:00 цагаас гуравдугаар сарын 3-ны 07:00 цаг хүртэлх хугацаанд нийтийн тээврийн хэрэгслийг тусгай хуваарьт шилжүүлж төрийн албан хаагч, үйлдвэр, үйлчилгээний байгууллагын ажилтнуудад хүндрэл учруулахгүй байх чиглэлийг нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан холбогдох албан тушаалтанд даалгав.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.