Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/02/24-НД НИЙТЛЭГДСЭН

Ерөнхий сайд БНСУ-тай хийж буй нислэгүүдэд яаралтай арга хэмжээ авах чиглэл өгчээ

Г.Өлзийхутаг, iKon.mn
2020 оны 2 сарын 24
iKon.MN
Зураг зураг

Ерөнхий сайд У.Хүрэлсүх Улсын Онцгой комиссд үүрэг даалгаврууд өгч, БНСУ-тай хийж буй нислэгүүдэд яаралтай арга хэмжээ авах чиглэл өгчээ.

Үүний дагуу өнөөдөр Улсын онцгой комисс хуралдаж, 14:00 цагт шийдвэр гаргах аж.

Шинэ төрлийн коронавирусээр үүсгэгдсэн COVID-19 өвчин БНСУ-д ойрын өдрүүдэд эрчимтэй тархаж, анхаарлын төв ороод буй бөгөөд сүүлийн хоёр хоногт тус өвчин 400 гаруй тохиолдлоор нэмэгдээд байгаа билээ.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.