Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/02/23-НД НИЙТЛЭГДСЭН

“БНСУ-д COVID-19 халдварын тоо сүүлийн 2 хоногт 400 гаруй тохиолдлоор нэмэгдсэн”

Б.Бадамгарав, IKon.mn
2020 оны 2 сарын 23
iKon.MN

Эрүүл мэндийн яамнаас шинэ коронавирусийн тархалтын нөхцөл байдлын талаар мэдээлж байна.

Шууд үзэх:
https://www.facebook.com/www.mohs.mn/videos/2679653592083543/

БНСУ-д бүртгэгдсэн шинэ коронавирусийн халдварын тоо 566 тохиолдол болжээ.

ЭМЯ-ны Эм, эмнэлгийн хэлтсийн дарга Я.Буянжаргал: Аймгууд эрсдлийн үнэлгээгээ хийж, бэлтгэлээ хангаж байна. Ариутгал, халдваргүйтлийн бодисыг тарааж, хэрхэн хэрэглэх талаар зөвлөгөө зөвлөмж өгч байна. Өчигдөр 4.2 тэрбум төгрөгийн өртөг бүхийн эмнэлгийн тоног төхөөрөмжийн эмнэлгүүдэд тараасан.

Эмнэлгүүд бэлтгэээ хангасаар байна. Мөн жирэмсэн ажилтнууддаа цалинтай чөлөө олгосон. БНСУ-д ажиллаж амьдарч буй иргэдээд зориулж зөвлөгөө мэдээлэл өгсөөр байгаа. 103 утасны сүлжээнд зургаан сувгаар мэдээлэл өгөхөөс гадна нэмэлт шугамыг нээгээд байна. Хоногтоо 4,000 орчим удаа иргэд холбогдож зөвлөгөө авч байгаа.

ДЭМБ-ын мэргэжилтэн О.Ариунтуяа: Хоёрдугаар сарын 23-ны өдрийн 09:00 цагийн байдлаар COVID-19 халдварын тоо 78,741 байна. 77,042 тохиолдол нь БНХАУ-д бүртгэгдсэн. БНХАУ-аас гадна 1,699 тохиолдол гарч, 15 нас баралт гарлаа.

Иранд 13 тохиолдол нэмэгдсэн. Италид зургаан тохиолдол нэмэгдлээ.

Өмнөд Солонгос улсад тохиолдол эрчимтэй нэмэгдсэн. Сүүлийн 2 хоногт 400 гаруй тохиолдлоор нэмэгджээ. Тэгү хотод голомтлон тархаж байна. 90 хувь нь сүмийн болон эмнэлгийн голомттой холбогдолтой байна. Нийт тохиолдлын 534 нь тусгаарлагдаж, 18 хүн эмнэлгээс гарсан. 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.