Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/02/19-НД НИЙТЛЭГДСЭН

Гуравдугаар сард Монгол Улсад авах IELTS-ийн шалгалтуудыг цуцалжээ

А.Намуун, iKon.mn
2020 оны 2 сарын 19
iKon.MN
Зураг зураг

Шинэ коронавирус буюу COVID-19 халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор бүх төрлийн сургалтын байгууллагын үйл ажиллагааг гуравдугаар сарын 30-ныг хүртэл түр зогсоох шийдвэрийг Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаараа гаргасан билээ. 

Үүнтэй холбоотойгоор Монгол Улсад IELTS-ийн шалгалтыг албан ёсоор зохион байгуулдаг ESP төв гуравдугаар сарын 5, 7, 14, болон 21-ний шалгалтуудыг цуцалж байгаагаа мэдэгдлээ.

Мөн дээрх шалгалтуудад бүртгүүлсэн хүмүүс ESP төвд хандан шалгалтын өдрөө нэмэлт төлбөргүйгээр шилжүүлэх болон төлбөрөө бүрэн буцаан авах хүсэлт гаргах боломжтой аж. 

2020 онд зохион байгуулах IELTS-ийн шалгалтын хуваарь:

 
Шалгалтын хуваарийг ESP сангийн фэйсбүүк хуудсаас авав

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.