Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/02/17-НД НИЙТЛЭГДСЭН

Эрдэм шинжилгээ, судалгааны ажлын үзүүлэлтээр Хятад АНУ-ыг ардаа орхиж дэлхийг тэргүүлж эхэллээ

Б.Ану
2020 оны 2 сарын 17
iKon.MN
Зураг зураг
https://factordaily.com/science-and-state-power-in-china/

2018 оны байдлаар дэлхий дахинд 2.5 сая гаруй эрдэм шинжилгээний өгүүлэл хэвлэгджээ.

Тооны хувьд Хятад Америкаас давсныг Дэлхийн Эдийн Засгийн Форум онцолсон байна.

АНУ-ын Үндэсний Шинжлэх Ухааны Сангаас гаргасан судалгаагаар 2018 онд 2,555,959 эрдэм шинжилгээний өгүүлэл дэлхий даяар хэвлэгдсэн нь 10 жилийн өмнөх 1.7 сая байснаас их хэмжээгээр ахисан үзүүлэлт болжээ.

Тодруулбал, олон улсад шинжлэх ухааны судалгааны гарц жилд дөрөв орчим хувийн өсөлттэй байсан ч Хятадад энэ үзүүлэлт хоёр дахин өндөр байна. Ингэснээр 2008 оны үзүүлэлттэй харьцуулбал, Хятад улс АНУ-ыг ардаа орхиж эрдэм шинжилгээний өгүүллийн хэвлэн нийтлэлийн үзүүлэлтээр дэлхийг тэргүүлж эхлэв.

2008 оны нөхцөл байдлыг авч үзвэл, АНУ 394,979 шинжлэх ухааны өгүүлэл нийтлүүлж байсан бол Хятадынх тухайн үед 249,049 байжээ.

Тэгвэл 2018 онд Хятад 528,263 өгүүлэл хэвлүүлсэн бол АНУ-ын энэ тоо 422,808 байна.

Эдгээр хоёр улсын араас 135,788 өгүүллээрээ Энэтхэг улс гуравт жагсжээ. Европын Холбооны улсуудын нийт дүнг багцалбал 622,000 өгүүлэл бичсэнээр дэлхийн нийтийн эрдэм шинжилгээний өгүүллийн ойролцоогоор дөрөвний нэгийг эзэлж байна.

Гэхдээ Хятадын үзүүлэлт нь 2018 оны нийт эрдэм шинжилгээний өгүүллийн 20.67 хувийг дангаараа бүрдүүлж байгаа бол АНУ-ынх 16.54% байгаа юм.

Эрдэм шинжилгээний өгүүллийн тоогоор дэлхийд тэргүүлж буй НАЙМАН УЛС:

 

 

Эх сурвалж: WEF