2020/07/16
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,832.22₮
B30
УЛААНБААТАР
20°
|
15°
B30
УЛААНБААТАР
18°
|
B30
УЛААНБААТАР
19°
|
11:00
S40
15°
12:00
S26
16°
13:00
S26
15°
14:00
S26
15°
15:00
S30
14°
16:00
S30
14°
17:00
S30
14°
18:00
S30
14°
19:00
S30
13°
20:00
S30
12°
21:00
S29
11°
22:00
S29
10°
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/02/17 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

"Шинэ коронавирусийн эсрэг вакцин 18 сарын дараа худалдаанд гарах төлөвтэй байна"

Б.Бадамгарав, IKon.mn
2020 оны 2 сарын 17
iKon.MN
Зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Шинэ коронавирусийн халдварын эсрэг эмчилгээний талаар ЭМЯ-ны Эм, эмнэлгийн хэрэгслийн хэлтсийн дарга Г.Цэцэнсанаа өнөөдөр мэдээлэв. 

Мэдээллийн эхэнд тэрбээр шинэ коронавирусийн эсрэг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас хүлээн зөвшөөрөгдсөн өвөрмөц эмчилгээний арга хараахан гаргаагүй байгааг онцлон, олон улсын судлаачид, эрдэмтэд ажилласаар байгаа хэмээв. 

ЭМЯ-ны Эм, эмнэлгийн хэрэгслийн хэлтсийн дарга н.Цасанцагаан "Сүүлийн өдрүүдэд АНУ-ын "Gilead sciences" компанийн үйлдвэрлэсэн Remdesivir хэмээх вирусийн эсрэг эмийг туршилтад ашиглаж эхэлсэн. Уг эмийг эбола вирустэй тэмцэхэд зориулан бүтээсэн бөгөөд үүнийг БНХАУ-ын Засгийн газраас Ухань хотод буй халдвартай өвчтнүүдэд хоёрдугаар сарын 6-наас эхлэх эмнэл зүйн туршилтыг хийж байгаа.

Туршилтад халдвар нь шинжилгээгээр баталгаажсан, халдвар аваад 12 хүртэл хонож байгаа, 18-аас дээш насны 452 өвчтнийг хамруулсан. Дөрөвдүгээр сарын 3-нд туршилт дуусах төлөвлөгөөтэй байгаа. Мөн шинэ коронавирусийн судалгааны ажил тавдугаар сард эцсийн байдлаар дуусна гэх мэдээллийг өгсөн.

Түүнчлэн вакцин гаргаж авахаар Америкийн нэгэн компани ажиллаж буй ба зун гэхэд эмнэл зүйн өмнөх шатны судалгаа дуусаж, эмнэл зүйн нэгдүгээр шатны бүрдүүлэг хийх судалгааг эхлүүлнэ гэх мэдээлэл өгч байгаа. 

Урьдчилсан байдлаар 18 сарын дараа вакцин худалдаанд гаргах төлөвтэй байна.

Одоогийн байдлаар БНХАУ-д вирусийн эсрэг эмийг уламжлалт эмтэйгээ хавсран хэрэглэж байгаа тохиолдол бий"  гэлээ.

Манай улсын хувьд болзошгүй эрсдлийн тооцоолон вирусийн эсрэг эмүүдийг боломжит хэмжээгээр нөөцөлж байгааг тэрбээр мөн дурдав.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.
x