Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/02/17-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Нямхүү: Монгол Улсад коронавирусийн халдвар илрээгүй нь иргэд сайн хамгаалж байгаатай холбоотой

Б.МАНЛАЙ, IKON.MN
2020 оны 2 сарын 17
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү ойрын хугацаанд тусгаарлагдсан шинэ коронавирусийн халдварын сэжигтэй тохиолдлын хариуг мэдээлэв. Тэрбээр

  • 2020 оны хоёрдугаар сарын 15-нд тусгаарлагдсан дөрвөн тохиолдлын хариу сөрөг буюу шинэ коронавирусийн халдвар илрээгүй. 
  • Хоёрдугаар сарын 16-нд ХӨСҮТ-д нэг хүн тусгаарлагдан тандалт шинжилгээ, үзлэг хийгдэж байна гэлээ.

Хоёрдугаар сарын 13-нд Засгийн газар хилээ хаах шийдвэр гаргасан. Үүнээс хойш хилээр нэвтэрч орж ирэх иргэдийг орж ирсэн даруйд нь 14 хоног тусгаарлахаар шийдвэрлэсний дагуу БНХАУ-ын Эрээн хотоос орж ирсэн 104 орчим иргэнийг Замын-Үүд суманд байрлах гурван зочид буудалд тусгаарлаад байгааг ОБЕГ-ын дарга Т.Бадрал хэлсэн юм.

Түүнчлэн ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү "Монгол Улсад коронавирусийн халдвар илрээгүй нь иргэд сайн хамгаалж байгаатай холбоотой. Гэхдээ анхаарлаа сулруулж болохгүй. Та бүхэн өөрсдийгөө хамгаална гэдэг нь гэр бүлээ хамгаалж байна гэсэн үг. 

Өдий хүртэл оруулаагүй амжилтаа бүгд хамтран ажиллаж байж хадгалах юм. Амны хаалтаа зүүх, тогтмол агаар оруулах, унтах цагаа тогтмол хянах хэрэгтэй" хэмээн зөвлөлөө.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.